ОХУ-д улс төрийн тогтворгүй байдал үүсээд байна. Москва хотын хууль тогтоох байгууллагын сонгуульд сөрөг хүчнийг бүртгэхээс сонгуулийн хороо татгалзсанаас болж удаа дараагийн эсэргүүцлийн жагсаал болж байна. Жагсаалын үеэр 20 гаруй иргэд оролцсон бөгөөд шударга ёс тогтоохыг Ерөнхийлөгч Владимир Путинаас шаардсан байна. Өмнөх жагсаалын үеэр Оросын сөрөг хүчний улс төрчид болох Андрей Навальный, Любовь Соболь зэрэг хүмүүсийг баривчилсан юм. Учир нь Андрей Навальный удирддаг Авлигатай тэмцэх санг мөнгө угаасан хэргээр шалгаж эхлээд байгаа юм. Эдгээрээс гадна олон тооны жагсагчдыг баривчилсан бол энэ удаагийн жагсаалын үеэр баривчилгаа огт хийгээгүй байна. Хууль хүчний байгууллагаас ийн тайван хандсанд Ерөнхийлөгч Путин цагийн байдлыг харзнахаар шийдсэнтэй холбоотой гэж үзэх улстөрчид байна юм байна. Хэрвээ эсэргүүцлийн жагсаалд оролцсон болгоныг баривчилаад байвал эрх баригчдын нэр хүнд унахаас гадна нийгэмд тогтворгүй байдал үүсэх эрсдэлтэй гэж Кремль үзсэн бололтойг хэвлэлүүд мэдээлж байна.
Эх сурвалж: AFP
Сэтгэгдэл (1)