Хонгконгод үүсээд буй нөхцөл байдал хяналтаас гарахад ойрхон байгааг хууль хяналтын байгууллагаас өчигдөр анхаарууллаа. Үймээн самуунаас болж бага насны хүүхдийг гэрээсээ гадуур гаргахгүй байх, өндөр настай иргэдийг эмнэлгийн тусламж авах боломжтой газарт түр байрлах, жирэмсэн эмэгтэйчүүдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зэрэг зөвлөмжийг өгсөн байна. Энэ сарын 12-ны байдлаар эсэргүүцлийн жагсаалд дахин 6000 гаруй иргэн нэмэгдснийг Хонгконгийн цагдаагийн газраас мэдэгджээ. Үүний улмаас жагсагчид Лантау аралд орших дэлхийн хамгийн их ачаалалтай нисэх онгоцны буудлыг эзлэн авснаас бол МИАТ-ын онгоц өчигдөр тус нисэх буудалд газардаж чадаагүй байна.
Тодруулбал, жагсагчдаас болж Хонгконгийн олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрөх бүх нислэгийг зогсоож, түр хугацаанд нислэг хүлээж авах боломжгүй болсон байна. Уг шийдвэр Улаанбаатар-Хонгконг чиглэлийн нислэг хөөрснөөс хойш гурван цаг 25 минутын дараа МИАТ-д ирсэн учраас ийнхүү газардаж чадахгүйд хүрсэн юм байна.
Улмаар Улаанбаатар-Хонконг чиглэлийн ОМ2971 аяллын нислэг зэргэлдээх Гуанжоу хотод 17.52 цагт газардаж, түлш болон хоолны үйлчилгээ аван, 20.15 цагт Улаанбаатарын чиглэлд хөөрчээ.
Сэтгэгдэл (1)