БНХАУ-ын соёлын өвийг хамгаалах үндэсний газраас өнгөрсөн мягмар гарагт зохион байгуулсан ажлын зөвлөлгөөний үеэр Өмнөд Хятадын тэнгист найман зууны тэртээ живсэн Наньхай-1 хэмээн нэрлэсэн Эртний Хятадын хөлөг онгоцоос нийт 180 мянга гаруй эд өлгийн зүйлс олдсон тухай мэдээлэв.
Сүн улсын үед (960-1279 он) хамаарах уг хөлөг онгоцыг 1987 онд далайн гүнээс илрүүлж, 2007 онд татаж гаргаад, Гуандун мужийн Янзян хотод байрлах Далай тэнгисийн Торгоны замын музейд шилжүүлжээ. Улмаар 2014 оноос эхлэн уг хөлөг онгоцны археологийн системчилсэн судалгааг хийсэн байна.
Мэргэжилтнүүд Наньхай-1 хөлөг онгоцоос олдсон үнэ бүхий соёлын дурсгалт эд өлгийн зүйлс Сүн улсын гадаад худалдаа хэдий өргөжин тэлж байсныг бүрнээ гэрчлэхийн зэрэгцээ эртний Хятадын хөлөг онгоц, шаазан үйлдвэрлэлийн арга техник, Хятад, Зүүн ба Зүүн Өмнөд Азийн далайн тээвэр, худалдаа арилжааны нөхцөлийг нарийвчлан судлахад ихээхэн ач холбогдолтой гэж үзжээ.
CCTV.COM