БНХАУ Шинжаан-Уйгарын ӨЗО-ны тосгон суурингийн бүсийн сурагчдын үдийн цайны хоолны орцыг сайжруулахад 1.15 тэрбум юань буюу 163 сая ам.доллар орчим хөрөнгө оруулжээ.
Тус улсын бүс нутгийн боловсролын газраас мэдээлсэн тоо баримтаар өдгөө уг хөтөлбөрт бага, дунд сургуулийн 1.44 сая сурагч хамрагдаж байгаа аж. Энэ нь Шинжааны өмнөд хэсгийн тарчиг амьдралтай тосгон суурингийн бүсийн бага, дунд сургуулийн сурагчдын хоолны орцыг нэмэгдүүлж сайжруулахад чиглэсэн гэж албаныхан онцолж байна.
БНХАУ-ын Боловсролын яамны мэдээлснээр тус хөтөлбөрт хамрагдсан нийт сурагчдын 1.3 сая нь Шинжаан-Уйгарын ӨЗО-ны өмнөд бүсийн 33 тосгон сууринд аж төрж байна. Төсөл хөтөлбөрийг хөрсөн дээр буулгаж бодитойгоор хэрэгжүүлэхийн тулд холбогдох албаны мэргэжилтнүүдийг эдгээр тосгон сууринд хяналт шалгалт хийлгэхээр явуулж, цэцэрлэгийн хоолны газрын менежментийг шинэчилж, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх тендер зарлах түвшинд шийдвэр гаргах үүрэг даалгавар өгчээ. Үүнээс гадна сурагчдын хоолонд хэрэглэж байгаа хүнсний аюулгүй байдлыг хангах талаар тодорхой журмыг мөрдүүлэхэд анхаарч байна.
CCTV.COM