Baidu L4 серийн автомат жолоодлоготой таксинууд энэ сарын 2-оос эхлэн Хятадын Чанша хотын гудамжаар зорчиж эхэлжээ. Жолоочгүй таксиг энэ жил замын хөдөлгөөнд оролцуулж, турших аж.
Baidu, автомашин үйлдвэрлэлийн FAW Hongqi компаниудын хамтран гаргасан энэ серийн жолоочгүй такси нь хяналтын камер, лазераар ажилладаг холын хэмжүүрийн багаж, трэкпад, мэдрэгч, процессортойгоос гадна гэрлэн дохионы өнгийг ялгаж, замын хөдөлгөөний нөхцөл байдлыг дүгнэн, саад тотгорыг таних төхөөрөмжтэй байна.
CCTV.COM