Киргистан Улсад алтны ганц компани үйл ажиллагаа явуулдаг нь Хятадын хөрөнгө оруулалттай компани юм.
Ашиггүй гэрээ байгуулсны улмаас хохирол амссан гэж Киргизийн ард түмэн олон жил тэмцсэн. Үүнийх нь үр дүнд алтны импортоос орж ирэх татварын хувь хэмжээг нэмэгдүүлж чадсан юм. Гэхдээ хангалттай бус гэдгийг нутгийн иргэд болоод иргэний хөдөлгөөнийхөн тухай бүрт илэрхийлсээр ирсэн байдаг. Энэ ч утгаараа алтны уурхайн олборлолтын талбайд суулт хийх, зарим тохиолдол мөргөлдөөн үүсэх нь бий. Тэгвэл энэ сарын 5-нд 300 орчим нутгийн иргэд тус компанийн уурхайн үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсанаар мөргөлдөөн үүсжээ.
Талууд харилцан чулуу нүүлгэлцсэний улмаас хятадын 28 иргэн бэртэж, эмчлүүлжээ. Хятадын элчин сайдын яамны мэдэгдэлд “Хятадын компаниудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, Хятадын иргэдийн аюулгүй байдлыг хангахыг Киргизийн засгийн газраас хатуу шаардаж байна” гээд буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг хүссэн байна. Киргизийн “Солтон Сары” алтны ордод олборлолт явуулах эрхийг Хятадын “Зон Жи Майнинг” компани 2012 онд худалдан авч байсан юм. Мөргөлдөөний дараа Киргизийн Аюулаас хамгаалах газраас болсон үйл явдлын талаар мэдээ мэдээлэл, дүрс бичлэгийг тараахгүй байхыг иргэддээ анхааруулсан нь үндэстэн хоорондын зөрчлийг дэвэргэхээс болгоомжилсон хэрэг байлаа. Киргизийн нүүдэлчид, фермерүүд байгаль орчныг нь бохирдуулж байгаа уул уурхайн компаниудыг байнга буруутгадаг.
Сүүлийн үед болсон хамгийн том мөргөлдөөн зүүн Иссык Куль муж дахь Канадын Сентерра Гоулд компанийн уурхайд гарсан юм. Тус уурхай нь 2018 онд Киргизийн дотоодын нийт бүтээгдэхүүний 8.5 хувийг бүрдүүлж байжээ. Уулархаг газар нутагтай, зургаан сая муслим голдуу хүн амтай Киргизистан улс нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан 15 улсаас ядуурлын түвшнээр хоёрдугаарт жагсдаг байна. Түүнчлэн энэ оны зургадугаар сард болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт тус улсад болсон. Энэ үеэр хамгийн зөв замналаараа хөгжиж улс гэдгийг БНХАУ-ын дарга Си Жинпин онцлоод шаардлагатай тусламжийг үе шаттай өгөхөө амалсан юм.
Эх сурвалж: AFP
Сэтгэгдэл (2)