Твиттер компани зарим хэрэглэгчдийнхээ өгөгдлийг зөвшөөрөлгүй ашигладаг байснаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйжээ. Энэ талаарх уучлалтыг компанийн вэбсайт дээр байршуулж, схемээ хэрхэн ажилладаг талаар өгүүлжээ. Хэрэв твиттерийн хэрэглэгч гар утсан дээрээ нийгмийн сүлжээн дэх зарыг үзсэн бол хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг түншүүддээ нээлттэй болгож өгдөг байжээ.
Түүнчлэн хэрэглэгчид ямар нэгэн мэдэгдэл очдоггүй байсан бөгөөд Твиттерт үүнийг үл ойлголцол гэж нэрлээд энэ алдааг дөнгөж саяхан олж мэдсэн гэж "Россия 24" мэдээлжээ.