Samsung Electronics, БНХАУ-ын Xiaomi компанитай хамтран 64 мегапикселийн камертай ухаалаг утас үйлдвэрлэхээр болжээ.
Уг утас нь маш тод зураг авах чадалтай 64 мегапиксельтэй камертай бөгөөд Xiаomi Corporation-ий харьяа бие даасан Redmi серийн бүтээгдэхүүн болгон гаргах аж.
Хамтрагч талууд мөн 100 мегапикселийн мэдрэгч бүхий камертай ухаалаг гар утас боловсруулж байгаа юм байна. Энэ төрлийн гар утсаар 12032*9024 пикселийн хэмжээтэй зураг авах боломжтой гэнэ.