БНКУ-ын Ерөнхийлөгч асан Атамбаевыг энэ сарын 9-нд баривчиллаа. Өнгөрсөн 2018 оноос эхлэн экс Ерөнхийлөгчийг авлигын хэрэгт буруутган цагдан хорихыг удаа дараа оролдсон ч шүүхийн шатанд саатаад байсан юм. Тэгвэл шүүхээс түүнийг баривчлах шийдвэр гаргаснаар 62 настай Атамбаев энэ сарын 26-ныг хүртэл урьдчилан саатуулах төвд хорихоор болсон байна. Атамбаевыг 2013 онд Киргизийн гэмт хэргийн бүлгийн босс Азиз Батукаевыг хууль бусаар шоронгоос сулласан хэрэгтэй нь холбогдуулан ял төлөвлөөд байгаа юм. Тэрбээр 2011-ээс 2017 оны хооронд Ерөнхийлөгчийн албыг хашсан Алмазбек Атамбаевыг авлига авсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, хууль бусаар хөрөнгөжсөн зэрэг хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд сэжиглэн шалгагдаж буй. Экс Ерөнхийлөгчийг саатуулахтай зэрэгцэн БНХАУ Киргизэд цэрэг оруулж магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Учир нь тус улсад хятадын хөрөнгө оруулалттай алтны уурхайг хаах эс бөгөөс хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэхийг шаардсан нутгийн иргэд болон уурхайн ажилчдын дунд мөргөлдөөн үүссэн. Үүний улмаас хэд хэлж хүн амиа алдсан юм. Үүсээд буй нөхцөл байдлыг намжаах үүднээс экс Ерөнхийлөгчийг саатуулсан байх магадлалтай гэж үзэх иргэд бий аж.
Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty