Афганистаны нийслэл Кабул хотод энэ сарын 7-ны өдөр авто машины дэлбэрэлт болсны улмаас 14 хүн амиа алдаж, 145 хүн шархадсан талаар тус улсын Дотоод хэргийн яамны орлогч сайд Садат хэлжээ.
Мөн өдрийн хэвлэлийн бага хуралд тэрээр “Афганистаны Талибан халдлагын энэ хэргийг үйлдснийг зэмлэн буруушаагаад аюулгүйн цэрэг анги үргэлжлэн бүх Афганистаны хэмжээнд Талибаны зэвсэгт этгээдэд цохилт өгөх болно” гэжээ.
Сүүлийн үе Кабулд дэлбэрэлтийн хэрэг олон дахин гарсан байна.