-
2017 оны 12 сарын 27
Бээжин Шанхай чиглэлийн “Фүшин” хурдны галт тэрэг 350 км/цаг хурдалж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхллээ. Ингэснээр Хятад улс төмөр замын хурдаараа дэлхийг дагуулж, энэ салбарт тэргүүлж байна. Өнөөдрийн байдлаар Хятад улс хурдны галт тэрэгний шугам замын газар зүйн урьдчилсан судалгаа, зураг төсөл, барилга байгуулалт, галт тэргэний цогц хөдөлгүүр зэрэг олон ажилд өөрийн гэсэн онцлогийг шингээж, гадаад зах зээлд нийлүүлж байна. Хятадын “Дөрвөн шинэ нээлт”-ийн нэг гэгдэж буй Хятадын хурдны галт тэрэг нь аюулгүй, тохилог, хурдан гэсэн үзүүлэлтээрээ дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа юм.
-
2017 оны 12 сарын 26
Фэйсбүүкт 83 сая хуурамч профайл байдаг ба нийт хэрэглэгчид дунджаар 130 найзтай байдаг байна. Түүнчлэн фэйсбүүкт өдөр бүр 250 сая зураг нэмэгдэж ордог бол 3.2 тэрбум like, сэтгэгдэл ордог аж. Мөн нэг хэрэглэгч дунджаар фэйсбүүкээ өдөрт таван удаа шалгадаг ба интернэт хэрэглэгчдийн 44 хувь нь фэйсбүүк ашигладаг төдийгүй олон нийтийн мэдээллийн хэрэгслийн үзэгч сонсогчдын 80 хувь нь фэйсбүүкээр дамжуулж брэндүүдтэй холбогдохыг илүүд үздэг байна.
-
2017 оны 12 сарын 25
Өнөөдөр зул сарын баярын өдөр Энэ өдөр хүн бүрийн нүд аз жаргалаар дүүрэн, бие биенээ баярлуулах чин хүсэлтэй байдаг билээ. Крисмас баярыг дэлхий даяараа маш сүртэйгээр тэмдэглэдэг ба ялангуяа барууны болон европ, зүүн ази хавиар маш өргөнөөр тэмдэглэдэг байна.
Манайхан энэ баярын өдөр Merry Christmas гэсэн мэндчилгээг бие биендээ дэвшүүлдэг боловч энэ өдрийн утга учрын талаар төдийлөн сайн дэлгэрэнгүй ойлголттой байдаггүй, зарим хүмүүс бүр шинэ жилтэй андуурах нь бий.
Үнэн хэрэгтээ Зул сарын баяр бол Христийн шашинтны баяр, Есүс Христийн мэндэлсэн өдөр байх нь. Merry Christmas мэндчилгээний үг нь “Христ мэндэлсний баяр хүргэе” гэсэн үг ажээ.
Үнэн хэрэгтээ хэн ч Христийн мэндэлсэн өдрийг мэддэггүй ч ихэнх итгэгчид 12 сарын 25-нд төрсөн хэмээн бат итгэдэг. Энэ л өдөр хүн бүр сүмд очин, өргөл барьц барьж, бэлэг солилцон, гэр орноо гацуур модоор чимэглэдэг.
Израйлын Бэтлехэм тосгоны хоньчны гадаа тэнгэрийн элч ирээд Есүсийн мэндэлсэн тухай мэдэгдсэн гэдэг. Мэтью гэгч мэргэн ухаантан од харвасан зүгт хүмүүсийг хөтлөн аваачсан нь Есүсийн мэндэлсэн газар байжээ.
Христийн дохио
Ромын цаг тооны бичгээр Христийн тооллын өмнөх 336 онд мэндэлсэн ажээ. Энэ өдөр Христийн төрсөн өдрийг тэмдэглэх болсон нь шашингүйчүүд энэ өдөр баяр тэмдэглэдэг байсантай холбоотой гэж түүхчид үздэг. Мөн Эртний Ромчууд газар тариалангийн тэнгэр Митрасыг энэ өдөр тахьдаг байсан аж. Эрдэмтдийн үзэж буйгаар арванхоёрдугаар сарын дунд үе бол газар тариалан эрхлэгчдийн баяр, ургац хураалтын баяр гэнэ. Эдгээр баярын үеэр хүмүүс хүндэтгэлийн зоог барьж, гэр орноо ногооноор чимэглэж хамтдаа баяраа тэмдэглэн, бэлэг солилцдог байжээ. Эдгээр нь л Крисмасын баярын үндэс болдог. 300-аад оны сүүлээр Христийн шашинтнууд Ромын эзэнт гүрнийг хамарч эхэлснээр 1100 оны үед Кристмасын баяр шашны хамгийн өргөн хэмжээний ёслол болон хувирчээ.
Бэлэг
Крисмасын нэг зан заншил бол найзууд болон хамаатнууддаа бэлэг өгөх. Шашны зан үйлэнд хүмүүс бэлэг дурсгалын бяцхан зүйлс солилцдог аж. Харин 1800 оны үеэс гацуур мод чимэглэж, баярын зурагтай ил захидал илгээх болсон байна. 1900-аад оны үеэс бизнесийн салбарт Крисмасын бэлгийн худалдаа хүч түрж, өнөөг хүртэл эл худалдаа байсаар байна. Өнөөдөр үйлдвэрүүд баярын тоглоом чимэглэл, гэрэл болон бусад зүйлсийг үйлдвэрлэх болжээ. Зарим тохиолдолд Крисмасыг Xmas гэж бичдэг нь Христийн сүмүүдээс уламжлалтай гэнэ. Грект X нь Христийн нэрний эхний үсгийг бичдэгээс энэ нь нийтэд түгсэн байна.
Зул сарыг Сантагүйгээр төсөөлөх аргагүй. Хөгжилтэй, сайхан сэтгэлт энэ эрхэм харин ямар учиртай вэ?
Санта жинхэнэ үү ?
Санта үргэлж л бидний төсөөлдөг өнөөгийнхөө төрхтэй байгаагүй гэнэ. Анхны бэлэг түгээгч нь Николас хэмээх бодит хүн байсан аж. Тэрбээр Христийн тооллын өмнөх 300-аад оны үед Мирад /одоо Туркэд байдаг/ амьдарч байжээ. Чинээлэг айлын ганц хүү Николасын эцэг, эх нь тахалд нэрвэгдэж нас барахад бяцхан Николас сүмд өсч торнин 17 насандаа урьд байгаагүй хамгийн залуу санваартан болсон аж. Түүний өгөөмөр сэтгэл, өв хөрөнгөө хэрэгтэй нэгэнд нь тараадаг байсан тухай олон домог яриа байдаг.
Алтаар дүүргэсэн уутыг айлуудын янданд, эсвэл хатаахаар өлгөсөн оймсонд нь хийдэг байсан тухай яриа ч байдаг. Хэдэн жилийн дараа Николас хамба болж хамбын малгай, урт дээл, цагаан сахал улаан нөмрөгтэй явдаг болжээ. Түүнийг өөд болсны дараа сайхан сэтгэлийг нь хүндэлж бурхан мэт шүтэх болсон гэдэг. Эцэст нь Католик сүмийнхэн Крисмасын баяр болон Николасыг хүндэтгэх өдрийг хамтатган тэмдэглэдэг болсон ажээ.
Шинэ протестантууд эргэлт хийснээр Николасын бэлэг түгээхийг нь таашаагаагүйн улмаас тэрбээр тийм ч удаан сайн үйлс хийж чадаагүй ч, ажлаа бүрмөсөн орхисонгүй. Католик сүмийн хүрээнд нууцаар бэлгээ түгээдэг байжээ. Түүнээс хойш улс бүр өөрийн бэлэг түгээгчтэй болсон гэнэ. Францад Пер Ноил, Англид Гэгээн Крисмас, Германд Вайннахтсмэн, Орост Кристианити/хожим нь “Өвлийн өвгөн” гэж нэрлэсэн/, Голландад СинтеКлас (Санта Клаус гэдэг нэр үүнээс үүсэлтэй) нар бэлэг түгээх “алба хашиж” байжээ. Эдгээр Сантануудын хувцас нь солонгын өнгийг бүрдүүлдэг ч зарим нь хар өнгөтэй байх тохиолдол бий. Гэсэн ч урт цагаан сахал, хүүхдүүдэд бэлэг өгөх гэсэн сайхан сэтгэл нь тэднийг холбодог.
Бид Сантагийн түүхийг 1823 онд хэвлэгдсэн К.Мурын “Николасын айлчлал” номноос мэддэг болсон. Үүнээс дөчин жилийн дараа шог зураач Томас Настын жил бүр Малчдын долоо хоногийн үеэр зурдаг зургаас нь Сантагийн гадаад байдлыг төсөөлөх болсон. Түүний зурсан Санта нь махлаг, хөгжилтэй, цагаан сахалтай, урт гаанс зуусан төрхтэй. Иргэний дайны үед ерөнхийлөгч Абрахам Линкольн Настаас цэргүүдэд Сантагийн зургийг зурж өгөөч хэмээн хүсч байсан гэдэг. Олон арван түүхчдийн тэмдэглэснээр цэргүүд Сантагийн зургийг харах үед армид эмх замбараагүй байдал үүссэн байна.
Эцэст нь 1931-1966 онд Хаддон Сандблом Сантагийн төрхийг Кока Колагийн сурталчилгаанд зориулан шинэчилжээ. Энэ зураг нь ил захидал, болон газарзүйн сэтгүүлүүдийг чимэглэснээр дэлхий нийтээр тарсан байна. Энэ бол цагаан эмжээртэй улаан өмсгөл, арьсан гутал, бүс, цагаан сахалтай тоглоом бүхий уут үүрсэн бидний сайн мэдэх багачуудын хайртай Санта юм.
-
2017 оны 12 сарын 25
Өмнөд Суданы засгийн газрын цэргүүд болон сөрөг хүчнийхний хооронд байгуулсан гал зогсоох тухай хэлэлцээр хэрэгжиж эхэлжээ.
“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, талууд ням гарагийн буюу өчигдөр шөнө дундын үеэс гал зогсоож эхэлсэн байна. Талууд гал зогсоох тухай хэлэлцээрт өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт Этиопт гарын үсэг зурсан аж. Тэд иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүргэхээр мөн тохиролцсон байна.
Талуудын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн Этиопийн Засгийн газар ням гарагт мэдэгдэл хийхдээ “Энэ гал зогсоох тухай хэлэлцээр бол Өмнөд Суданы ард түмэнд барьж буй Зул сарын хамгийн том бэлэг” гэжээ.
Өмнөд Судан нь иргэний дайн дууссаны дараа буюу 2011 онд тусгаар тогтносон хэдий ч тус улсад хоёр жилийн дараа дахин дайн байлдаан дэгдсэн юм. Дайсагнагч талууд 2015 оны наймдугаар сард энхийн хэлэлцээрт гарын үсэг зурсан боловч өнгөрсөн оны долдугаар сараас тус улсын нийслэл Жуба хотод талууд байлдаж эхэлсэн билээ.
Г.Доржханд
-
2017 оны 12 сарын 24
76 настай Жан Живен дүлий хүн боловч ариун цагаан хөдөлмөрөөр юуг ч бүтээж чадна гэсэн хүсэл мөрөөдөлтэй. Тэрээр сүүлийн таван жил ганцаараа төрөлх Чунцин хотынхоо ойролцоох Фулинг уулын ойн цоорхойд барилгын материал зөөж, явган хүний зам тавьсан байна. Жан гуай мөнгөө цуглуулан элс, шороо авчирч асгахын зэрэгцээ ойр хавийн эвдэрч, сүйдсэн байшингуудын тоосго, чулууг зөөж байж арайхийн зам тавьсан байна.
Ингэснээр уулын оройд амьдардаг алслагдсан тосгоны иргэдийг орчин үеийн зам харгуйтай холбох, аюулгүй байдлыг нь хангах зорилготой ажээ. Учир нь тосгоны хүүхдүүд сургуульдаа явах гэж олсоор уулнаас бууж, маш аюултай замыг туулдаг байжээ. Одоо Жан өвөө олон зуун метрийн урттай явган хүний зам барьж дуусаад тосгоны иргэдийг цэвэр усны эх үүсвэртэй болгох өөр ажлыг шамдан эхлүүлжээ.
-
2017 оны 12 сарын 22
Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотоос зүүн өмнөд зүгт 168 км зайтай орших Жэчонь хотын нэгэн барилгад
-
2017 оны 12 сарын 20
Пунгери цөмийн туршилтын талбайд хонгил барих ажлыг удаашруулсан гэх шалтгаанаар
-
2017 оны 12 сарын 14
”National Geographic”-аас жил бүр зохион байгуулдаг олон төрлийн сэдэвт гэрэл зургийн тэмцээнүүд дундаас хамгийн их хүлээлт үүсгэдэг нь байгалийн сэдэвт гэрэл зургийн уралдаан байдаг. Тэгвэл энэ жилийн байгалийн сэдэвт уралдааны шилдэг гэрэл зургуудыг хүргэж байна.
-
2017 оны 12 сарын 13
БНСУ дахь биткойн олборлогч олон арван серверт гал гарсны улма
-
2017 оны 12 сарын 07
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо
-
2017 оны 12 сарын 06
Ирэх хоёрдугаар сарын 9-нд эхлэх Пёнчаны өвлийн Олимпийн наадамд
-
2017 оны 12 сарын 01
БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама Бээжин хотод лхагва гарагт уулзжээ.
-
2017 оны 12 сарын 01
Японы эзэн хааны гэр бүлтэй холбоотой гол гол асуудлыг авч хэлэлцдэг тусгай
-
2017 оны 11 сарын 30
Авлигын хэрэгт холбогдон баривчлагдаад байсан Саудын Аравийн хунтайж нарын нэг болох
-
2017 оны 11 сарын 30
Афганистан бол төрийн бүх байгууллагууд нь авлигад идэгдсэн дэлхийн хамгийн өндөр авлигын түвшинтэй орнуудын нэг юм. Тус улсын авлигатай тэмцэх төв 2016 оны 6 дугаар сард байгуулагдсан боловч өнөөг хүртэлх жил гаруй хугацаанд ажилтнуудаа бүрэн гүйцэд хамгаалж ажиллаж чадахгүй байна.
Авлигатай тэмцэх төв нь Кабул хотод өндөр түвшний авлигын хэргүүдэд олон нийтийн сонсгол хийж эхэлснээс хойш жилийн дотор гурван албан хаагч алагдсан байна. Мөн энэ сарын эхээр нэг мөрдөн байцаагч нүүр рүүгээ буудуулж шархдан, нэг удирдах албан тушаалтан гэрийнхээ гадаа халдлагад өртжээ. Тус төвийн зөвхөн хоёр шүүгч нь Дээд шүүхээс түр зээлдсэн хуягласан машинаар үйлчлүүлдэг бол үлдсэн ажилтнууд болох шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нар цагдаагийн “зөөлөн арьстай” гэгдэх машинаар хүргүүлдэг байна. Зарим ажилтнууд хувийн машин, эсвэл нийтийн тээврээр үйлчлүүлдэг нь тэднийг улам их эрсдэлд оруулдаг аж.
Дээрх аллагууд үйлдэгдсэнээс хойш Дотоод явдлын яам, Тагнуулын газар зэргээс тус төвийн албан хаагчдыг тусгайлан хамгаалах зарлиг гарган ажиллаж эхэлжээ. Гэвч хамгаалуулж буй албан хаагчид нь шөнийн цагаар хамгаалагч нарыг гэртээ байлгах хангалттай зайгүй учир орой болоход гэрт нь буцаадаг байна. Түүнчлэн төрөөс амласан олон тооны хуягласан машин өгөх, ажилтнуудын гэр орныг бүрэн хамгаалалтад авах зэрэг ажлууд одоог хүртэл бүрэн гүйцэд хийгдээгүй л байна.
Авлигатай тэмцэх төвийн ажилтнууд болон тэдний гэр бүлд зориулсан орон сууц баригдаж байгаа бөгөөд ирэх оноос ашиглалтад орох аж. Афганистан улсад авлигатай тэмцэх байгууллагын ажилтнуудаас гадна мэдээлэгч нарын амь насанд халдах эрсдэл өндөр байна.
-
2017 оны 11 сарын 29
БНАСАУ дахин шинэ пуужингийн туршилт хийсний хариуд Өмнөд Солонгос
-
2017 оны 11 сарын 28
ЖАКАРТА. /Би-Би-Си/. Индонезийн Агунг галт уул өнгөрсөн долоо хоногт сэрж, үнс нурмаа хэдэн мянган метрийн өндөрт цацаж буйн улмаас үзэгдэх орчин хязгаарлагдмал болсонтой холбоотойгоор тус улсын аялал жуулчлалын төв гэгддэг Бали арлын олон улсын нисэх онгоцны буудлын хаалгыг дахин 24 цаг барих шийдвэрийг Тээврийн яам нь өнөө өглөө гаргажээ.
“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, Бали арлын төв Денпасар хотын захад орших Олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг орон нутгийн цагаар лхагва гарагийн буюу маргааш өглөөний 07:00 цаг хүртэл зогсоох шийдвэр гаргасан байна.
/Нислэг цуцлагдсаны улмаас нисэх онгоцны буудалд гацаад буй жуулчид/
Далайн түвшнээс дээш 3000 м-ийн өндөрт орших Агунг галт уул өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт сэрж, үнс нурмаа цацаж эхэлжээ. Тус галт уул сүүлийн 54 жилийн хугацаанд анх удаагаа сэрсэн нь энэ аж.
Галт уул хэзээ мөдгүй дэлбэрч болзошгүй гэж Индонезийн ОБЕГ-ын албаны хүмүүс даваа гарагт анхааруулаад, аюулын зэрэглэлийн дохиог хамгийн өндөр түвшинд шилжүүлсэн байна.
Мөн галт уулын ойр орчмын суурин газруудад амьдардаг 100 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхийг ОБЕГ-ын удирдлага ажилтнууддаа үүрэг болгожээ.
Агунг галт уул сэрсэн нь Индонезийн аялал жуулчлалын салбарт ихээхэн сөргөөр нөлөөлж байна. Аялал жуулчлалын салбар нь тус улсын эдийн засгийн гол хөдөлгүүр билээ.
Г.Доржханд
-
2017 оны 11 сарын 27
Египетийн Синайн хойгт 300 гаруй хүний аминд хүрсэн террорист халдлага болсонтой холбогдуулан
-
2017 оны 11 сарын 27
Их Британийн ханхүү Харри энэ долоо хоногт сүй тавихаар болсон талаар
-
2017 оны 11 сарын 25
Хойд Солонгосын цөмийн хүч чадал улам хүчтэй болж, “Хүссэн газар руугаа цөмийн зэвсэг суурилуулсан