Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхийн олон улсад тархаад байна. Үүнтэй холбогдуулан уг вирусын генетик дарааллыг Америк, Герман, Японы эрдэмтэд хамтран тогтоож, эхний пробный оношлуурыг үйлдвэрлэсэн аж. Уг төхөөрөмжийг Япон Улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс Япон Улс дахь Монголын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Отгонбаатарт өнөөдөр гардуулжээ.
Манай улсад ашиглаж байгаа вирус оношлуурын төхөөрөмж нь 24 орчим төрлийн вирусыг оношилох хүчин чадалтай юм байна. Япон Улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс хүлээлгэн өгсөн төхөөрөмж маргааш Монголд ирэх бөгөөд ингэснээр шинэ төрлийн коронавирусийн халдварыг цаг алдалгүй шинжилэх бүрэн боломжтой болох юм байна.