11 дэх удаагаа зохион байгуулагдаж буй “Дэлхийн Залуучуудын Чуулган-2020" Австрали улсын Мельбурн хотноо энэ сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. НҮБ-ийн Ерөнхийлөгч, мужын дарга, телевизийн алдартай хөтлөгч, кино продюсер, их сургуулиудын доктор профессорууд, хуульч, эдийн засагч нар оролцсон уг чуулганд эх орноо төлөөлөн Б.Болортуяа гэдэг бүсгүй оролцсон байна. Тэрбээр Сиднейн Бизнесийн Сургуульд магистрын зэрэг хамгаалахын зэрэгцээ сургуулийнхаа амбассадор, гадаад төлөөлөгчөөр ажилладаг аж. Олон улсын сэргээгдэх эрчим хүчний төслүүд дээр ажиллаж байсан тэрбээр эл туршлага дээрээ тулгуурлан уг сэдвээр илтгэл тавьсан нь оролцогчдоос өндөр үнэлгээ авч, шилдэг илтгэлийн эзнээр тодорчээ.