Хятадын үндэсний эрүүл мэндийн хороонллс энэ сарын 10-ны 00.00-24.00 цаг хүртэлх байдлаар Хятадын 31 мужид шинэ хэлбэрийн коронавирусийн халдвар авсан хүн 2478-аар, хүнд өвчтөн 849-аар нэмэгдсэн байна.
Мөн 108 өвчтөн нас барж, халдвар авсан байж болзошгүй 3536 тохиолдол илэрсэн байна. Мөн өдөр 716 хүн эдгэрч эмнэлгээс гарч, өвчтөнтэй ойр байсан 26724 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалжээ.
Мөн өдөр Хятадын 31 мужид халдвар авч эмчлүүлж буй хүний тоо 37626, эдгэрч эмнэлгээс гарсан хүн 3996, нас барагч 1016-д хүрсэн байна. Мөн нийт халдвар авсан хүний тоо 42638-д хүрч, халдвар авсан байж болзошгүй 21675 тохиолдол байна. Эдгээр хүмүүстэй ойр байсан 428438 хүнийг тодруулж, 187728 хүнд ажиглалт хийж байна.
Үүнээс гадна, Хятадын Хонконг, Макао, Тайваньд нийт 70 хүнийг халдвар авснаар оношилж, Хятадын Хонконгт 42, Хятадын Макаод 10 , Хятадын Тайваньд 18 хүн тус тус оношлогджээ.
CCTV.COM