-
2017 оны 11 сарын 25
Зимбабве улсын дэд ерөнхийлөгч асан, “Зимбабвегийн Африкийн үндэсний
-
2017 оны 11 сарын 25
АНУ болон Өмнөд Солонгос ирэх сарын эхээр 230 гаруй байлдааны нисэх онгоцыг хамруулсан агаарын цэргийн хүчний хамтарсан сургуулилт
-
2017 оны 11 сарын 25
АНУ-д болсон ”Хар Баасан” дэлхийн цорын ганц 100 тэрбумтаныг
-
2017 оны 11 сарын 23
Зохиогч: Фридрих-Эбертийн сангийн Монголыг хариуцсан суурин төлөөлөгч Др. Нийлс Хегевиш
Эцэг хуулиас асуухын цаг дор - Тайван бус цагт ч Германы төлөө сэтгэлээ чилээхгүй байхын учир
Германы улс төр өөрийн гольдролоор, аливаа ноцтой асуудалгүй явсаар гүнзгий хямралтай нүүр тууллаа. Энэ оны есдүгээр сард болсон Бундестагийн сонгуулийн дараа Засгийн газрыг бүрдүүлэх дараах хоёр боломжит хувилбараас аль нэгийг нь сонгох ёстой болсон юм: Нэгдүгээрт Ангела Меркелийн удирддаг Христосийн Ардчилсан Холбоо Нам (ХАХН), Германы Социалдемократ Намын (ГСДН) их эвслийг цааш нь үргэлжлүүлэх. Хоёрдугаарт Германы түүхэнд урьд өмнө нь байгаагүй ХАНХ, либерал үзэл баримтлалтай Германы Чөлөөт Ардчилсан Нам (ГЧАН) болон байгаль орчны төлөөх Ногоон Намын (НН) хамтран эвслийн Засгийн газрыг байгуулах. Энэ удаагийн сонгуулиар өмнөх сонгуультай харьцуулахад ихээхэн чамлалттай амжилт үзүүлсэн социал-демократууд сонгуулийн үр дүн гарсан оройдоо засгийн эрхийг баригч эвслээс гарлаа гэдгээ зарласан. ХАХН, ГЧАН, НН дөрвөн долоо хоногийн туршид эвслийн Засгийн газар хамтран байгуулах тухай хэлэлцсэний эцэст өнгөрсөн долоо хоногийн ням гаригт ГЧАН хэлэлцээрийг орхих болсноо зарласан юм.
Ингэснээр Ангела Меркелийн удирдлага дор шинэ Засгийн газар байгуулагдах боломж шавхагдав. Холбооны Канцлерийн улс төрийн карьер уруудахын ирмэг дээр тулж ирлээ. ХАХН, ГЧАН, НН-ын эвслээс өөр Засгийн газар байгуулах хэмжээний олонх бүрдүүлэх боломж Бундестагт байхгүй. 1949 оноос хойших Германы түүхэнд улс төрийн ийм нөхцөл байдал тохиолдож байсангүй. Зөвхөн үүгээр зогсохгүй, Германы өнөөгийн түүхэнд урьд өмнө тохиолдож байгаагүй олон үйл явдал болсон юм. Тухайлбал Германы Бундестагт барууны популистууд босго даван орж ирлээ. Мөн ГСДН есдүгээр сард болсон сонгуульд түүхэндээ байгаагүй муу амжилтыг үзүүлснээс гадна ХАХН дөрвөн жилийн өмнөх сонгуулиар авсан саналаасаа үлэмж хэмжээгээр алдсан явдал юм. Хэдийгээр эдийн засаг нь хүчирхэг, гадаад улс орнуудад нэр хүндтэй байгаа ч ХБНГУ-ын өмнө томоохон сорилтууд тулгараад байна. Улс төрийн гүнзгий хямралд орлоо гэх мэдрэмж хүрээгээ улам тэлсээр. Герман засаглах боломжгүй улс болчхов уу? Одоо цаашид яах вэ? Эдгээр асуултуудад өгөх тодорхой хариулт Германы эцэг хуульд бэлэн гэж хэлж болно.
Германы Үндсэн хуулийн эцгүүд түүхэн тэр цагт өнөөгийнхтэй адил нөхцөл байдал үүсэх боломжтой гэдгийг урьдчилан хараад хариултыг нь өгчихжээ. Тэр нөхцөл өдгөө бүрдлээ. Дэлхийн хоёрдугаар дайн төгсгөл болж нацист-дэглэм нуран унаснаас хойш дөрөвхөн жилийн дараа 1949 онд ХБНГУ байгуулагдсан. Германы хөрсөн дээр байгуулагдсан хоёрдох ардчилсан улсын Үндсэн хуулийг эхний ардчилсан улсын мөхлийн гэрч болсон тэр л иргэд боловсруулсан юм. Ваймарын Бүгд Найрамдах Улс өөрөө өөрийгөө нураахыг харах тухайн үед хүнд цохилт байсан. 1933 онд үндэсний социалистууд засгийн эрхэнд гарч ардчиллыг алхам алхмаар үгүй хийх шийдвэрүүдийг парламентаар гаргуулсаар байсан. 1933 он гэхэд цөөхөн хүн ардчилалд үнэнч үлдсэн юм. Дэлхийн нэгдүгээр дайны ялагдал, дэлхийн эдийн засгийн хоёр удаагийн хямрал, засаглалын хямрал-германчууд эдгээрийг бүгдийг нь ардчилалтай холбож байлаа. Эцэст нь ардчилал ардчилалд итгэдэг ардчилагчдаар дутагдаж эхэлсэн юм. Үүний дараа гамшиг нүүрлэсэн.
Энэ суурин дээр өнөөгийн Үндсэн хууль бичигдсэн юм. Эцэг хуулийн зорилго нь ардчилал аливаа хямралыг үл ажрах хэмжээнд бат бэх болгоход чиглэгдэж байлаа. Иймээс өнөөдрийнх шиг хямрал тохиохын цагт эцэг хуульд хариулт нь бэлэн байж, салхич шувууны нүдэнд хамгийн түрүүнд ард түмний төлөөлөл болсон Холбооны Ерөнхийлөгч тусах ёстой юм шүү гэдгийг Үндсэн хууль боловсруулагчид сануулсан. Тэгвэл эцэг хууль дээрх асуултуудад ямар хариулт өгч байна вэ гэдгийг судлая. Герман улс сонгогчдын даалгавраар байгуулагдах ёстой Засгийн газраа байгуулж чадахгүй мухардалд орсон үед ч засаглалгүй орон болчихгүй байх баталгааг Үндсэн хуулиар хангаж өгсөн. Энэ нөхцөлд байгуулагдах Засгийн газарт хугацаа заагаагүй. Онолын хувьд Ангела Меркель үүрэг гүйцэтгэгч Засгийн газраа тэргүүлэн, үүрэг гүйцэтгэгч Канцлер хэвээр 2021 оны сонгуультай золгох боломжтой. Холбооны Канцлерийн сонгууль амжилттай болсон эсвэл амжилтгүй болсон нөхцөлд хэрхэхийг тодорхой заасан. Германы Үндсэн хуулийн 69-р зүйлд Холбооны Ерөнхийлөгч үүрэг гүйцэтгэгч Засгийн газрыг хугацаагүйгээр байгуулах эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч Засгийн газар Бундестагийн олонхоос сонгогдсон Засгийн газрын бүх эрх мэдлийг эдэлнэ. Үндсэн хуулийн 63-р зүйлд зааснаар Холбооны Ерөнхийлөгч Канцлерт нэр дэвшигчийг Бундестагт санал болгодог. Холбооны Ерөнхийлөгчийн санал болгосон нэр дэвшигч Бундестагийн гишүүдийн олонхийн саналыг авах ёстой. (Гэхдээ зөвхөн тухайн өдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи бус харин нийт сонгогдсон гишүүдийн олонхийн саналыг авах ёстой.) Уг санал хураалтыг Канцлерийн олонх гэж нэрлэдэг. Канцлерт нэр дэвшигч сонгогдсон бүх гишүүдийн талаас доошгүй хувийн саналыг авсан тохиолдолд Холбооны Ерөнхийлөгч тухайн нэр дэвшигчийг Канцлераар томилно. Эхний санал хураалт амжилтгүй болбол Бундестагийн гишүүдийн 25-аас доошгүй хувь нь аль нэр дэвшигчийг Канцлерт санал болгохоор нэгдсэн бол тухайн нэр дэвшигчийг Канцлераар томилох эсэх тухай санал хураалт явуулж болно. Санал хураалт дахин амжилтгүй болсон нөхцөлд нэн даруй дараагийн нэр дэвшигчийн төлөө санал хураалт явуулна. Хоёр долоо хоногийн хугацаанд багтаж тоон хязгаарлалтгүйгээр санал хураалтыг давтан явуулж болно. Энд нэг шийдвэрлэх ялгаа бий. Хэн хамгийн олон санал авна, тэр нэр дэвшигч Канцлераар сонгогдоно. Дараа нь эргээд эрх мэдэл Холбооны Ерөнхийлөгчийн гарт шилжинэ: Тэрээр Бундестагийн санал болгосон, Бундестагийн олонхоор сонгогдсон нэр дэвшигчийг Канцлераар томилж болно, эс бөгөөс Бундестагийг тарааж ч болно. Энэ шийдвэрийг Ерөнхийлөгч дангаараа гаргана. Өнөөгийн нөхцөлд Холбооны Ерөнхийлөгч Бундестагаас сонгогдсон Канцлерийг томилох шийдвэр гаргавал магадгүй цөөнхийн Засгийн газар байгуулагдана. Цөөнхийн Засгийн газар байгуулах эрх зүйн нөхцөл бүрэн хангагдсан. Шинээр Засгийн газар байгуулах нь Засгийн газрыг унагаахаас илүү хялбар. Учир нь Бундестаг цөөнхийн Засгийн газрыг унагахыг хүсвэл зөвхөн шинэ Канцлерийг олонхоороо сонгосны дараа огцруулах боломжтой. Энэ тохиолдолд цөөнхийн Засгийн газар тогтвортой эвслийн Засгийн газраар солигдох нь лавтай. Энэхэн цаг үед дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйн хувь заяа чухамдаа Германы хамгийн сул улс төрийн тоглогчоос хамаарч байгааг хувь заяаны шоглоом гэхээс өөр юу гэхэв. Энэ бол санамсаргүй тохиолдол биш, харин Үндсэн хуулийн ов мэх. Бусад үед эрх мэдэлгүй Ерөнхийлөгчийн гарт хямралт үед л эрх мэдэл шилждэг байхаар эцэг хууль зохицуулсан. Чухам эрх мэдэлгүй учраас л тэр ардчиллын үнэнч өмгөөлөгч нь байж чаддаг. Улс төрийн аль нэг нам амжилттай байлаа гээд Холбооны Ерөнхийлөгчид түүнээс хожих хожил гэж үгүй. Харин Германы ардчилал мөхвөл ерөнхийлөгч хүн байгаа бүхнээ алдана.
Өнөөгийн Eрөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер даваа гаригт “улс төрийн намууд Засгийн газраа байгуулж чадна“ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн. Ингэснээрээ тэр бараг бүх намуудын “дахин сонгууль явагдана” гэдэг хүлээлтэд “үгүй” гэх хариултаа өгсөн. Гэхдээ тэрбээр олонхийн Засгийн газрыг дэмжих үү? эсвэл цөөнхийн Засгийн газрыг дэмжих үү? гэдэг асуултын хариултыг зориудаар тодорхой бус орхилоо. Мөн тэрбээр өнөөгийн Канцлер Ангела Меркелийг санал болгох уу? эсвэл өөр нэгэн өөр нэр дэвшигчийг Канцлерт санал болгох уу? гэдгээ мөн зориудаар тодорхой бус үлдээлээ. Энэ бүгдийг зохицуулах нь есдүгээр сард Бундестагийн сонгуулиар сонгогдсон улс төрийн намуудын шийдэх ёстой асуудал. Ерөнхийлөгчийн шийдвэр улс төрийн намуудад таалагдах эсэхээс үл хамааран энэхэн цаг үед нэг зүйл тодорхой болоод байна: Холбооны Ерөнхийлөгч хүсэхгүй бол дахин сонгууль явагдахгүй.
-
2017 оны 11 сарын 22
Японы сүр жавхлант эзэн хаан Акихитогийн ач охин гүнж Мако хуримын товоо зарлажээ.
-
2017 оны 11 сарын 22
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Төрийн тэргүүн Дональд Трамптай
-
2017 оны 11 сарын 21
БНХАУ-ын Шанхай хотноо энэ оны дотуур хувцасны “Victoria’s Secret” шоу амжилттай зохион байгуулагдлаа.
Уг шоунд 50 гаруй модель оролцож буй юм. Эдгээрийн долоо нь Хятад модель билээ.
Тэгвэл шоуны үеэр Хятадын модель Минг Хи унасан аж. Тэрбээр үзүүлбэрээ үзүүлсэнийхээ дараа олон нийтээс уучлалт гуйжээ.
Тэрбээр өөрийн цахим хуудастаа “Үнэхээр уучлаарай. Би төгс үзүүлбэр үзүүлэхийг их хүссэн. Тайзан дээр олон удаа унаж байсан ч би ямар ч эргэлзээгүйгээр үзүүлбэрээ дуусгадаг байсан. Хэдий унасан ч би үргэлжлүүлэн итгэл дүүрэн алхах болно” гэж бичсэн байна.
Өдгөө 28 настай Минг Хи 2013 оноос хойш “Victoria’s Secret”-тай хамтран ажиллаж буй юм.
-
2017 оны 11 сарын 21
АНУ Умард Солонгосыг “терроризмыг ивээн тэтгэгч улс орнуудын жагсаалт”-д дахин орууллаа.
-
2017 оны 11 сарын 20
Америкийн хөгжмийн наадам-2017 энэ сарын 19 өдөр Лос-Анжелес хотын Майкрософт театрт боллоо.
-
2017 оны 11 сарын 17
2018 онд Орост болох хөл бөмбөгийн ДАШТ-д оролцох багуудын тамирчдаас авах сэргээшийн
-
2017 оны 11 сарын 16
Чили улсад 11 дүгээр сарын 19-нд болох парламентын болон ерөнхийлөгчийн
-
2017 оны 11 сарын 14
Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нутаг нэгт залуу бөх Таканойва А.Баасандоржийн биед
-
2017 оны 11 сарын 12
Жил бүрийн 11 дүгээр сарын 11-нд Хятадад болдог “Ганц биечүүдийн өдөр”-ийн үеэр цахим худалдааны салбарт дэлхийд
-
2017 оны 11 сарын 10
Твиттер сүлжээ саяхан жиргээнийхээ тэмдэгтийн уртыг 140-өөс 280 тэмдэгт болгож
-
2017 оны 11 сарын 09
Өчигдөр буюу 11 дүгээр сарын 8-нд АНУ-ын Навшил хотноо 51 дэх удаагийн коунтри хөгжмийн шилдгүүдийг шалгаруулах наадам болж өнгөрчээ. Тус наадамд оролцогч алдартнуудын улаан хивсний ёслол дээрх зургуудыг 24tsag.mn сайт хүргэж байна.
-
2017 оны 11 сарын 08
АНУ-ын гурван сагсан бөмбөгчин Хятадад хулгайн хэргээр баривчлагджээ.
-
2017 оны 11 сарын 07
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийг Япон улсад айлчлал хийх үеэр нь хошин шогийн жүжигчин Казухито Косака түүнтэй уулзаж, үзүүлбэрээ сонирхуулжээ. Тэрээр Трамптай уулзсандаа сэтгэл өндөр байсан ба өөрийн твиттер хуудсандаа сэтгэгдлээ бичиж, зургууд оруулжээ. Түүний хүлээн авалтад ирсэн зочдыг хөгжөөн баясгасантай холбоотой бичлэгийг сонирхъё.
-
2017 оны 11 сарын 07
”Hollywood Film Awards”-ын улаан хивсны ёслолын зургуудаас
-
2017 оны 11 сарын 06
АНУ-ын Техас мужийн Сазерлэнд Спрингс хотын Баптист сүмд үл таних этгээд гал нээсний улмаас 26 хүн амиа алдаж, 20 гаруй хүн шархдсан
-
2017 оны 11 сарын 04
“Аймшгийн баяр”, бас “Сүнсний баяр” ч гэж нэрлэдэг Halloween-ы баяраар алдартнууд ямар дүрд хувирсныг харцгаая.
Реппер Cardi B “101 далматин” зохиолын Круэлла де Вилийн дүрд
Дуучин Элли Голдинг Долли Партоны дүрд
Жүжигчин Жессика Альба, Келли Сойер нар “Juno” киноны Паули, Жюно нарын дүрд
Дуучин Рита Ори “Batman”-ы Poison Ivy-гийн дүрд
Жүжигчин Самуэль Л. Жексон Кардиналын дүрд
Супермодель Алессандро Амбросио дуучин Шерийн дүрд
Дуучин Деми Ловато Селена Гомезын дүрд
Парис Хилтон Диснейн гүнж Жасмины дүрд
Адель
Эгч, дүү Кортни, Ким Кардашиан нар 1991 онд Оскарын наадмын үеэрх Майкл Жексон, Мадонна нарын дүрд хувирчээ.
Ким Кардашиан дуучин Шерийн дүрд
Жое Керри Харри Поттерийн дүрд
Ким Кардашиан дуучин Аалиягийн дүрд