УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх, тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн үнэ бүхий үнэт цаас олгох хуулийн төслийг баталсан билээ. Тэгвэл уг алхам нь ОУВС-тай хийсэн гэрээг зөрчсөн үйлдэл гэдгийг тус сангаас мэдэгджээ. Уг мэдэгдлийг ОУВС-гийн Улаанбаатарт суугаа төлөөлөгчийн газрын дарга Жефф Готтлиб "Ройтерс" агентлаг өгөхдөө “Монгол Улсын засгийн газрын ахмад настнуудын 776 тэрбум төгрөг (283 сая доллар) өрийг эргүүлэн төлөх төлөвлөгөө нь 2017 онд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх зорилгод нийцэхгүй байна" гэжээ.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн эл амлалт нь ДНБ-нд эзлэх өрийн хэмжээг 2 хувиарар нэмэгдүүлээд зогсохгүй инфляц болон дотоодын төгрөгийн ханшид дарамт учруулна гээд засаглал, парламентын зохистой хяналтыг алдагдуулж байна хэмээжээ.
Ташрамд дурдахад, Монгол Улс 2017 онд ОУВС-ийн 5.5 тэрбум ам.долларын "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрагдсаны дагуу тэвчиж болох бүх зардлыг бууруулж, татвар хураамжаа нэмэгдүүлэх даалгаврыг Засгийн газарт өгсөн юм.
Мэдээний дэлгэрэнгүйг https://www.reuters.com/article/us-mongolia-imf/imf-says-mongolias-debt-forgiveness-plan-violates-2017-bailout-deal-idUSKBN1Z90NL
Сэтгэгдэл (48)