Австрали улсад хэт халалт үүссэний улмаас гал түймрийн аюул нүүрлээд байгаа билээ. Тэгвэл гал түймэр Шинэ Зеланд улсын нутаг дэвсгэр рүү 2000 км-ийн зайд дөхсөн талаар BBC мэдээлжээ. Тодруулбал, Шинэ Зеландын Өмнөд нутгийн тэнгэр түймрийн утаанаас болж шаргал өнгөтэй болж манантсан бөгөөд нутгийн иргэд ихэд санаа зовж буй талаар мэдээлсэн байна.
Уг асуудалтай холбогдуулан Австралид онц байдал зарласан байна.Түймрийн улмаас өнөөдрийн байдлаар 18 хүн амиа алдаад байгаа бол 1200 гаруй байшин түймэрт өртжээ. Түүнчлэн сүүлийн долоо хоногт гарсан түймрийн дараагаар хамгийн багадаа 17 хүн сураггүй болжээ.