Японы эрх баригч намын гишүүн Цукаса Акимотог казиногоос авлига авсан хэрэгт сэжиглэн тус улсын цагдаагийн байгууллагаас саатуулжээ.
Тэрбээр Засгийн газрын дэд даргаар ажилладаг байжээ. Түүнийг 017 оны наймдугаар сараас эхлэн Японд бизнес эрхлэх сонирхолтой Хятадын компаниас 3.7 сая йен буюу 34 мянган ам.доллартай тэнцэх бэлэн мөнгө авсан гэж үзэж байгаа юм.
Харин авли өгсөн гэгдэж буй хятадын компани нь 2001 онд Шэньжэн хотноо байгуулагджээ. Японы Хоккайдод хөрөнгө оруулалт хийсэн тус байгууллага нь спортын сургалт төв, аялал жуулчлалын сүлжээтэй аж.