БНХАУ-ын Харбин хотноо 25 дахь удаагаа болсон мөсөн болон цасан баримлын тэмцээнд эх дэлхий, хүрээлэн буй орчныг хамгаалах сэдвээр бүтээсэн Монголын уран бүтээлчдийн бүтээл түрүүлжээ.
Тус тэмцээнд Монгол, Орос, Индонез зэрэг 10 улсын 25 баг бүтээлээрээ өрсөлдсөн бөгөөд мөсөн баримлын тэмцээнд ОХУ-ын уран бүтээлчид шилдэгийн шилдгээр шалгарсан аж.
Монголын талаас оролцсон уран бүтээлчид Австралийн коала баавгайг бурхны мутар дээр урласан байна. Уг бүтээлийг тэмцээний шүүгчид эх дэлхийгээ хамгаалах уриалга болоод зогсохгүй галд хуйхлагдаж буй Австрали тивийг дэлхий нийтийн анхаарлын төвд оруулах ач холбогдолтой гэж үзжээ.