АНУ-ын судалгааны “YouGov” байгууллагаас энэ сарын 16-18-нд германы иргэдийн дунд санал асуулга явуулжээ.
Уг судалгааг Германы “DPA” мэдээллийн агентлагийн захиалгаар явуулсан байна. Судалгаанд хамрагдагсад таван орны удирдагчдын нэрсийн жагсаалтаас дэлхийн энхтайван, тогтвортой байдалд байдалд хамгийн аюул учруулах нь хэн болохыг нэрлэх байв. Судалгааны дүнгээр саналд оролцогчдын 41 хувь нь АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампыг ийн нэрлэжээ. Энэхүү судалгаанд нийт 2024 хүн хамрагдсан байна.
Тодруулбал, АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп 41 хувиар, БНАСАУ-ын удирдагч Ким Жен Ун 14 хувиар, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Ираны шашны тэргүүн али Хаменеи найман хувь, БНХАУ-ын дарга Си Жиньпин долоон хувийн санал авчээ.