БНХАУ-ын дарга Си Жиньпин Бээжинд ажлаа тайлагнахаар ирсэн Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн дарга Линьжэн Юэ Эг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Линьжэн Юэ Э Хонконгийн өнөөгийн байдал болон онцгой бүсийн засаг захиргааны ажлын тайланг мэдээлсэн байна.
Энэ үеэр Си Жиньпин “өнгөрсөн нэг жил Хонконгд эх оронтойгоо нэгдсэний дараах хамгийн хүнд хэцүү нэг жил байсан юм. Үүсээд байгаа нөхцөл байдалд та "Нэг улс хоёр байгуулалт"-ын үндсэн зарчмыг баримтлан, хуулийн дагуу засаглаж, үүрэг хариуцлагаа баталгаажуулан, ажлаа амжилттай биелүүлсэн. Та онцгой бүсийн засаг захиргааг удирдан, нийгмийн анхаарлын төвд байгаа асуудалд идэвхитэй авч оролцон, бизнес эрэхлэгчдэд ашигтай бодлого хэрэгжүүлж, иргэдийн өмнө тулгамдаж буй суудлыг зөв зүйтэй шийдэж өгчээ. Хонконгийн онцгой бүсийн засаг захиргааны орны нийгмийн зөрчил болон асуудлыг хянамгай судалж зөв гаргалгаа хийв. ХКН-ын Төв хороо Линьжэн Юэ-Эгийн ажлыг бүрэн үнэлсэн” гэжээ.
Мөн тэрбээр арваннэгдүгээр сарын 14-ний өдөр би Бразилд болсон БРИКС-ийн орны удирдагчдын XI хуралд оролцохдоо БНХАУ-ын төв засгийн газрын Хонконд үүсээд байгаа асуудлын талаар байр сууриа илэрхийлсэн. Улс орныхоо эрх мэдэл, аюулгүй байдал, хөгжил ашиг сонирхлоо хамгаалах бидний итгэл зориг хэзээд гуйвшгүй. "Нэг улс хоёр байгуулалт"-ын үндсэн чиглэл зарчим бат бэх юм. Ямар ч гадаад хүчин зүйл Хонконгийн асуудалд оролцож нөлөөлөхийг хатуу эсэргүүцнэ.
Бид таниар удирдуулсан Хонконгийн онцгой бүсийн засаг захиргааны орны хууль засаглалыг үргэлжлүүлэн дэмжих болно. Хонконгийн цагдаа тухайн орон бүсдээ хууль журмаа мөрдүүлнэ. Эх оронч хүмүүс болон Хонконгийн төлөөх хүчин зүйлийг үргэлжлүүлэн дэмжинэ. Хонконгийн бүх салбарын ахан дүүс эвсэн найрамдаж, Хонконгийг хөгжил дэвшлийн зам руу хөтлөхийг л бид хүсэж байна гэжээ.
CCTV.COM