Истанбул дахь Монголын дэд консул Б.Баттүшиг, түүний жолооч С.Эрдэнэбаяр нар 70 кг героин тээвэрлэсэн хэргээр цагдан хоригдож буй Б.Баттүшигийг “Тусгай үүргээр тагнуулын ажиллагаа явуулж байсан” гэж зарим гэрчүүд мэдүүлсэн аж. Үүний улмаас энэ сарын 18-нд болох байсан шүүх хурал тодорхой бус хугацаагаар хойшилсон байна.
Зарим хэвлэлд яллагдагч Б.Баттүшиг нь Монголын хууль хяналтын өндөр албан тушаалтанд мэдүүлгээ өгөх хүсэлтэй байгааг өмгөөлөгч нь уламжилсан аж. Энэ утгаараа шүүх хурлыг хаалттай явуулахыг хүссэн бөгөөд уг хүсэлтийг шүүх хангах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна.
Хэргийг сануулахад, энэ оны тавдугаар сарын 03-ны өдөр Б.Баттүшиг болон С.Эрдэнэбаяр нар дипломат албаны Мерседес Бенц маркийн автомашинаар 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан юм. Уг хэргийн улмаас Монгол Улсаас Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарийг Дрезден хотын цагдаагийн газар цагдан хорьсон билээ. Шалгалтын үеэр тус бүр нь 500 граммаар боосон 140 багц хар тамхи илэрсэн юм.
Сэтгэгдэл (2)