БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод "Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа" өвчнөөр 44 хүн өвчилж, 11 хүний биеийн байдал хүнд бол өвчний нэгдүгээр хавьтал болох 121 хүнийг хяналтад авч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа аж. БНХАУ-аас гадна Хонконг, Сингапурт мөн адил өвчлөл бүртгэгдсэн байна. Тиймээс өвчлөл гарч буй улс оронд зорчихгүй байхыг холбогдох албанаас анхаарууллаа.
Тйимээс Эрүүл мэндийн яамнаас дараах зөвлөмжийг өгч байна.
- Өвчлөл гарсан улс оронд аль болох зорчихгүй байх;
- Амьтны аж ахуй, захаар явахгүй байх;
- Амьтны өтгөнөөр бохирлогдсон гадаргууд хүрэхгүй, үхсэн амьтны сэг зэмтэй харьцахгүй байх;
- Түүхий болон дутуу боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх;
- Амны хаалт тогтмол хэрэглэх;
- Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх;
- Өндөр халуурах, ханиах зэрэг уушгины хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах зэрэг болно.