БНСУ-д хууль бусаар ажиллаж, амьдарч байгаад нутаг буцаж байгаа хүмүүс торгууль төлөх журмыг Солонгосын тал баталсан байна. Тодруулбал, гурван жилээс дээш хугацаанд хууль бусаар амьдарч байгаад баригдах бол 20 сая воноор торгох аж. Харин гурван жилээс дээш хугацаанд хууль бусаар амьдарч байсан ч өөрийн хүсэлтээр нутаг буцахаар хандвал 10 сая воны торгууль оногдуулахаар зохицуулжээ.
Гэхдээ 2019 оны арванхоёрдугаарсарын 11-ээс 2020 оны зургадугаар сарын 30-ны хооронд өөрийн хүсэлтээр нутаг буцаж байгаа хүмүүс торгууль төлөхгүй юм байна. Мөн өөрийн саналаар нутаг буцах хүмүүс буцах өдрөөсөө хэд хоногийн өмнө заавал оршин суугаа нутаг дэвсгэрт хамгийн ойрхон Гадаад иргэдийн харьяатын төв дээр очиж урьдчилан бүртгүүлэх ёстой аж. Өмнө нь буцах өдрөө Инчоны нисэх онгоцны буудал дээр бүртгүүж, хил гардаг байсан процессийг ийн өөрчилсөн байна. БНСУ-д хараар ажиллаж, амьдарч байгаа иргэдийг торгодог болсон шалтгаан нь гадаадын нэг иргэн бусдыг автомашинаар дайрч, улмаар оргон зайлсан хэргээс болж ийм шинэ журам гарсан байна.
Сэтгэгдэл (1)