Энэ сарын 26-ны өдрийн байдлаар коронавирусийн халдварын улмаас 2012 хүн өвчилж, 56 хүн нас баржээ.
БНХАУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр 324 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байгаа бөгөөд бүрэн эдгэрсэн 49 хүн эмнэлгээс гарчээ. Одоогийн байдлаар шинээр БНХАУ-ын Өвөр Монголд долоо, Манжуурт хоёр, Шилийн голд нэг, Эрээн хотод дөрвөн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.
Тиймээс уг халдвараас сэргийлэхийн тулд гараа тогтмол угаах, амны хаалт зүүх, өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байж гэр бүл, үр хүүхдээ хамгаалахыг зөвлөж байна.
Сэтгэгдэл (1)