АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампад итгэл үзүүлэх асуудлаар Конгрессын сенатын танхимд нууц санал хураалт явуулж, олонхийн саналаар түүнд холбогдох асуудлыг хэрэгсэхгүй болгожээ.
Тодруулбал, Д.Трампыг бүрэн эрхээ урвуулан ашигласан зэргээр буруутгасан юм. Тэгвэл Бүгд найрамдах намын олонхийн суудал эзэлсэн сенатын танхимын гишүүд уг үндэслэлийг 52:48, 53:47 харьцаатайгаар хэрэгсэхгүй болгосон байна.
Ингэснээр АНУ-ын түүхэнд Ерөнхийлөгчийг өргөсөн тангаргаа зөрчсөн хэмээн үзэж гэмт буруутай эсэх асуудлыг хэлэлцсэн гурав дахь тохиолдол нь болж буй юм.
А.Сүх
Сэтгэгдэл (1)