Хятад улсын дарга Си Жиньпин Бирмын Ерөнхийлөгч Вэньминий урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр өчигдөр Бээжингээс мордов.
Тус удаагийн айлчлал Си Жиньпиний хувьд шинэ оны анхны гадаад айлчлал юм. Мөн БНХАУ-ын төрийн тэргүүн 19 жилийн дараа Бирмд айлчлал хийж байгаагаараа онцлог төдийгүй Хятад-Бирм дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн жил тохиож байгаа юм. Хятад-Бирмын харилцааг хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой айлчлал болно хэмээн талууд итгэлтэй байна.
Айлчлалын бүрэлдэхүүнд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга, Төв хорооны Тамгын газрын дарга Дин Шүэшян, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын Төв хорооны Гадаад хэргийн ажлын комиссын албаны дарга Ян Жэчы, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И, ХАУТЗЗ-ийн дэд дарга, Хятадын Хөгжил өөрчлөлтийн зөвлөлийн дарга Хэ Лифэн нар багтсан байна.
CCTV.COM