Герман улсад коронавирусын тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр Тайланд, АНУ, Австрали, Сингапур, Тайвань, Малайз, БНСУ, Франц, Япон, Вьетнам, Непал, Канад, Камбож, Шри Ланка, Герман улсуудад тус тус бүртгэгдээд байна.
БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээллээр коронавирусын 2012 тохиолдол бүртгэгдэж, 56 хүн амь насаа алдаад байна гэж хэлж байгаа бол бусад гаднын эх сурвалжуудад халдвар авсан иргэний тоо 4000, амиа алдсан хүний тоо 100 давсан гэж мэдээлж буй юм.
Харин манай улсад энэ тохиолдол коронавирус орж ирсэн талаар цахим сүлжээгээр нэр хаяг нь тодорхойгүй иргэд тарааж, нийгмийн цочирдуулж байгаа тул Эрүүл мэндийн яамны зүгээс иргэдийг мэдээллийн эх сурвалждаа хариуцлагатай хандахыг уриалж, санаатай худал мэдээлэл тараасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэхийг анхаарууллаа.
А.Сүх