Үхлийн аюултай хэмээгдэж буй “2019-nCoV” коронавирусийн халдвар дэлхийн олон улсад хурдацтай тархаж байна.
Гадаад харилцааны яамны мэдээллээр БНХАУ-д Монгол Улсын 10 мянга орчим иргэн оршин суудаг юм байна. Харин халдварын гол бүс болох Үхань хотод 250 орчим Монгол оюутан суралцдагаас нутаг буцаж амжаагүй 19 нь хөл хорионд орсон байдалтай байгаа аж. Өнөөдрөөс эхлэн Үхань хотод олон нийтэд нийтийн тээврийн хэрэгслийг зогсоож, шаардлагагүй тохиолдолд хотоос гарахыг хориглосон байна.