БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор “Apple” компанийн зүгээс ажилтнуудынхаа БНХАУ-д хийх бизнесийн аяллуудыг хязгаарласан байна. Энэ тухай тус компанийн тэргүүн Тим Кук мэдэгджээ.
Тэрбээр “Ажилтнуудынхаа Хятад руу хийх аяллыг хязгаарласан. Одоогоор Ухань хотод байрлаж байгаа ажилтнуудад эмийн бүтээгдэхүүн бусад шаардлагатай зүйлсээр хангаж байна” гэжээ. Мөн “Apple” компанийн зүгээс БНХАУ дахь нэг салбарын үйл ажиллагааг ирэх дугаар сарын 10-ныг хүртэл зогсоожээ.
Шинэ төрлийн коронавирус гарсантай холбогдуулж Хятадын эрх баригчид Ухань хотод хоёр эмнэлгийг зургаан хоногийн хугацаанд ашиглалтад оруулаад байгаа юм. Эмнэлгийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 3-наас ашиглаж эхлэхээр төлөвлөжээ.