Хубэй мужийн эрүүл мэндийн зөвлөлөөс мэдээлж буйгаар энэ сарын 3-ны өдрийн 00.00-24.00 цагийн хооронд шинэ төрлийн коронавирусын халдвар авсан 2345 тохиолдол нэмэгджээ. Мөн эдгэрсэн өвчтөн 64, нас барсан өвчтөн 101-д хүрсэн байна.
Хубэй мужийн шинэ төрлийн коронавирусын халдвар авсанаар оношлогдсон өвчтөний тоо 13522 тохиолдол, илаарьшсан өвчтөн 396, нас барсан өвчтөн 414 гэжээ. Одоо 10990 өвчтөн тогтсон эмнэлэгт эмчлүүлж байна. Оношлогдсон өвчтөнтэй тун ойрхон байсан 68988 хүний 58544 нь эмнэлгийн хяналтад байна.
БНХАУ-ын Эрүүл мэндийн зөвлөлөөс мэдээллээр энэ сарын 3-ны өдрийн 00.00-24.00 цагийн хооронд 31 муж /ӨЗО, Шууд харьяат хот-ШХХ/ болон Шиньжяний үйлдвэрлэл бүтээн байгуулалтын армид шинэ төрлийн коронавирусын халдвар авсан 3235 /Хубэйд 2345/ тохиолдол нэмэгдсэн байна. Хүнд өвчтөн 492 /Хубэйд 442/ тохиолдол нэмэгджээ. Нас барсан өвчтөн 64 /Хубэйд 64 /, илаарьшсан өвчтөн 157 /Хубэйд 101 /, халдвар авсан сэжигтэй тохиолдол 5072 /Хубэйд 3182/ болсон гэжээ.
БНХАУ-ын 31 муж болон Шиньжяний үйлдвэрлэл бүтээн байгуулалтын армид шинэ төрлийн коронавирусын халдвараар оношлогдсон 20438 тохиолдол, хүнд өвчтөн 2788, эдгэсэн өвчтөн 632, нас барсан өвчтөн 425, халдвар авсан сэжигтэй тохиолдол 23214 болжээ.
Одоо оношлогдсон өвчтөнтэй тун ойрхон байсан 221015 хүний 171329 хүн эмнэлгийн хяналтад байгаа бол өдөрт 12755 хүн эмнэлгийн хяналтаас гарч байна.
Мөн Хонконгт 15 , Макаод 8 , Тайваньд 10 тохиолдол шинэ төрлийн коронавирусын халдвар авсанаар оношлогдсон байна.
CCTV.COM
Сэтгэгдэл (1)