БНХАУ-ын дарга Си Жиньпин Оманы султан Кабус Бин Сайд зуурдаар нас нөгчсөнд харамссанаа илэрхийлсэн эмгэнэлийн цахилгаан утас тус улсын шинэ султан Хайтам бин Тарик аль-Саид болон Оманы ард түмэнд илгээжээ.
Тэрбээо “Султан Кабус Бин Сайд агсан бол Оманы ард түмний хайр хүндэтгэлийг олсон шилдэг удирдагч төдийгүй Оманы хөгжил дэвшил, Ойрхи Дорнодын бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд чухал хувь нэмэр оруулсан хүн юм. Султан Кабус Бин Сайд Хятадын ард түмний сайн анд бөгөөд Хятад-Оманы стратегийн түншлэлийн харилцаа, хоёр орны бүх салбарын хамтын ажиллагаанд хүчин зүтгэл гаргаж, хоёр орны ард түмний нөхөрлөлийг зузаатгасан билээ. Хятад улсын Засгийн газар болон ард түмэн Хятад-Оманы харилцааг чухалчлан үздэг. Талууд цаашдаа ч хамтран зүтгэж, Хятад-Оманы стратегийн түншлэлийн харилцааг шат ахиулна гэдэгт би итгэлтэй байна гэжээ.
Мөн тус өдөр Хятад улсын дарга Си Жиньпин, Хайтам бин Тарик аль-Саидад Оманы шинэ султан болсонд баяр хүргэж шинэ ажилд нь амжилт хүссэн байна.
Си Жиньпин “Хятад, Оман дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаанд ихээхэн ахиц гарч, бие биедээ харилцан итгэлцсэн стратегийн түнш болсон билээ. Миний бие Хятад-Оманы харилцааны хөгжлийг ихэд чухалчилдаг бөгөөд Омантай хамтдаа хүчин зүтгэж, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргана гэдэгтээ итгэл төгс байна” гэжээ.
CCTV.COM