Сангийн сайд Ж.Эрдэнэбат эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой зарим асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр жил ирэх бүр эдийн засгийн бууралтууд ажиглагдаж байгаа. Тиймээс эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд шат дараатай ажлуудыг даруй зохион байгуулах хэрэгтэй байгааг онцлов.
Энэ жил манай улсын ДНБ 7.8 хувийн өсөлттэй гарсан байна. Гэхдээ тоон үзүүлэлт дотроо бодит байдал ямар байгаа нь эргэлзээтэй байна гэв.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат Эдийн засгийг хүндрэлд хүргэсэн хүчин зүйлүүдийг нэрлэхдээ
1. Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр унасан
2. Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан зэргийг хэллээ.
Өмнөх жилүүдэд хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ ханшны өөрчлөлт инфляцид нөлөөлдөг байсан. Харин сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний барааны үнийн өөрчлөлт инфляцид нөлөөлж эхэлсэн. Энэ нь Монгол Улс үйлдвэрлэгч биш худалдааны орон байсны илэрхийлэл болж байгаа юм. Валютын ханшны өсөлтөөс шалтгаалаад бидний хэрэглэдэг барааны үнэ ханш өссөн" гэв.
Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн онд ашигтай гарсан. Энэ нь экспортын орлого тодорхой хэмжээнд нэмэгдсэн хэдий ч нөгөө талд импортын бууруулалт гадаад худалдааны тэнцэлд өөрчлөлт авчирсаныг Сангийн сайд онцоллоо. Өнгөрсөн онтой харьцуулахад импорт 1.1 тэрбум ам.доллараар буурчээ. Энэ нь эргээд гадаад худалдааны тэнцлийг ашигтай байлгах нөхцөлийг бүрдүүлжээ. Төлбөрийн тэнцэл харин алдагдалтай хэвээр байгаа аж. Өнгөрсөн онд төлбөрийн тэнцлийн алдагдал 470 сая ам.доллар хүрчээ. Ирэх оны төсөөллөөр төлбөрийн тэнцлийг 1.4 тэрбум орчим төгрөгийн тэнцлийн алдагдал хүлээхээр тооцжээ. Эдийн засгийн өсөлт саарсан, зээлийн өсөлт буурсан, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ багассан зэрэг төлбөрийн тэнцэлд нөлөөлдөг гол хүчин зүйлүүд дандаа сөрөг үзүүлэлтэй байгаа учраас цаашдаа ч байдал энэ хэвээр үргэлжлэх төлөвтэй байгаа аж.
Арга хэмжээ авахгүй бол эдийн засгийн өсөлт 2 хувиас доошилж магадгүй
Хүндрэлээс гарах арга хэмжээ авахгүй бол эдийн засгийн өсөлт 2 хувиас доошилж, ажилгүйдлийн төвшин ч 10 хувиас дээшилж, экспортын хэмжээ 5 тэрбум ам.доллараас доошлох магадлалтай аж. Төсвийн алдагдал өнөөдөр 1.2 их наяд төгрөгт хүрчээ. Энэ тоо улам нэмэгдэж, ханшийн сулрал ч 30 хувиас дээш гарахаар урьдчилсан тооцоо гарсан байна. УИХ-ын намрын чуулганаар Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрийг батлахдаа иргэддээ дарамт багатайгаар хувийн хэвшлээ дэмжих замаар эдийн засгийн хүндрэлээс гарна гэж тооцоолж байгаа юм байна. Уг хөтөлбөрийн хүрээнд төсвийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлж, хариуцлагыг сайжруулахаар төлөвлөжээ. Халамжийн бодлогыг зөвхөн зорилтот бүлэгт нь чиглүүлэхийг зорьсон байна.
Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг үргэлжлүүлэхгүй
Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд үр дүн гарсан хэдий ч их хэмжээний валютыг гадагшлах урсгалыг дэмжсэн зүйл болжээ. Тиймээс уг хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэхгүй аж. Харин Оюутолгой, Тавантолгойн төслийг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна. Төсвийн нэгдмэл ил тод, хяналтын бодлогыг хэрэгжүүлнэ, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, мөнгөний бодлогоор эдийн засгийн гадаад тэнцлийг дэмжих, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, гадаадын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, дэд бүтцийн томоохон төслүүдээ эхлүүлэх зэрэг зорилтыг уг хөтөлбөрт тусгажээ.
НӨАТ-ын, ААНОАТ-ын, Хөрөнгийн албан татварын , Нийслэл хотын албан татварын хуулийн төслийг өргөн бариад байгаа аж. Харин Татварын ерөнхий хуулийн, ХХАОТ-ын, Байгаль орчин бохирдуулсны төлбөрийн, Ашигт малтмал газрын тосны төлбөрийн, Онцгой гаалийн тарифын зэрэг хуулийн төслийг өргөн барихад бэлэн болоод байгаа гэнэ.
“Сүүлийн жилүүдэд хамгийн их улстөржилт дагуулсан, мэтгэлцээнтэй байсан зүйл бол Монгол Улсын өрийн асуудал. Өр ямар ч менежментгүй явж ирсэн. Өр менежментгүй байснаар тухайн улс орны хувьд эрсдэлтэй олон алхам хийх бололцоо бүрдэж байдаг. Үүнийг Өрийн удирдлагын тухай хуулийг боловсруулснаар тодорхой хэмжээнд хумьж өгсөн” хэмээн Сангийн сайд онцоллоо.
Өрийн удирдлагын хуулинд Засгийн газрын өрийг тодорхойлсон. Өмнө нь Монгол Улсын өр л гэж байсан. Харин Засгийн газрын өр гэдэг нь зөвхөн Засгийн газраас хариуцаж барагдуулах өр багтаж байгаа юм. Үүнд Засгийн газрын өөрийнх нь тавьсан болон орон нутаг дахь засаглалын тавьсан өр, Засгийн газраас гаргасан баталгааг багтаажээ. Бусад өрийг улсын өрөнд багтаасан. Мөн хуулиар төлбөрийн чадвар сайтай аж ахуйн нэгжүүдэд томоохон төслүүдэд Засгийн газраас баталгаа гаргах бололцоог нээж өгсөн. Гэхдээ энэ удаагийн Засгийн газар баталгаа гаргах боломжгүй аж. Учир нь өрийн хэмжээг нэмэгдүүлээгүйгээр хуульчилсан. Харин дараа дараагийн Засгийн газарт эдийн засгийг тэлэх бололцоогоор олгож байгаа аж.
Энэ жил манай улсын ДНБ 7.8 хувийн өсөлттэй гарсан байна. Гэхдээ тоон үзүүлэлт дотроо бодит байдал ямар байгаа нь эргэлзээтэй байна гэв.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат Эдийн засгийг хүндрэлд хүргэсэн хүчин зүйлүүдийг нэрлэхдээ
1. Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр унасан
2. Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан зэргийг хэллээ.
Эдийн засгийн хүндрэл үргэлжлэх төлөвтэй байна
Тэрбээр үргэлжлүүлэн ярихдаа "Манай улс гол төлөв уул уурхайн чиглэлийн бүтээгдэхүүн экспортолдог. Дэлхийн зах зээлд энэ чиглэлийн үнийн уналт бий болсон. Энэ нь манай эдийн засагт ч нөлөөлсөн. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом уналттайгаар сүүлийн жилүүдэд явж байна. Оргил үедээ 4.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт манайд орж ирдэг байлаа. Гэтэл өнгөрсөн онд 507 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ оргил үетэйгээ харьцуулбал 9.3 дахин, өмнөх онтойгоо харьцуулвал 4.5 дахин буурсан үзүүлэлттэй байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь тухайн улсдаа валютын орох урсгалыг нэмэгдүүлж байдаг. Үүнээс шалтгаалаад төлбөрийн тэнцлийг сайжруулдаг нөлөөтэй. Гэтэл энэ нь буураад байхаар төлбөрийн тэнцлийн алдагдалд сөрөг нөлөөллийг бий болгож байгаа юм. Үүнээс шалтгаалаад үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн сулрал явагдсан. Эдийн засаг хүндэрсэн нөхцөл байдлыг бид төсөвтэй уялдуулан авч үзлээ. Орлого, зарлагын хувьд тухайн үедээ томоохон эдийн засгийн өсөлт төсөвт тэр хэмжээний өгөөж авчрах ёстой гэж тооцсон төсвийг боловсруулж УИХ-аар баталсан. Энэ нь алдаатай байсан. Үүнээс шалтгаалаад төсвийн орлогын тасралт сүүлийн жилүүдэд давтагдсан. Төсвийн орлогын тасалдалтай холбоотойгоор төлөвлөсөн зарлага санхүүжилтээ 100 хувь хийх бололцоо мөн хумигдсан. Ингэснээр хүнд хамааралтай урсгал зардлаа санхүүжүүлээд хөрөнгийн зардлаа хойшлуулсан үзэгдэл бий болсон. Үүнээс шалтгаалаад маш олон жил баригдаагүй дутуу объектууд их болсон. Тийм учраас төсөвт эрдсэл бий болгосон. Өмнөх жилүүдэд хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ ханшны өөрчлөлт инфляцид нөлөөлдөг байсан. Харин сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний барааны үнийн өөрчлөлт инфляцид нөлөөлж эхэлсэн. Энэ нь Монгол Улс үйлдвэрлэгч биш худалдааны орон байсны илэрхийлэл болж байгаа юм. Валютын ханшны өсөлтөөс шалтгаалаад бидний хэрэглэдэг барааны үнэ ханш өссөн" гэв.
Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн онд ашигтай гарсан. Энэ нь экспортын орлого тодорхой хэмжээнд нэмэгдсэн хэдий ч нөгөө талд импортын бууруулалт гадаад худалдааны тэнцэлд өөрчлөлт авчирсаныг Сангийн сайд онцоллоо. Өнгөрсөн онтой харьцуулахад импорт 1.1 тэрбум ам.доллараар буурчээ. Энэ нь эргээд гадаад худалдааны тэнцлийг ашигтай байлгах нөхцөлийг бүрдүүлжээ. Төлбөрийн тэнцэл харин алдагдалтай хэвээр байгаа аж. Өнгөрсөн онд төлбөрийн тэнцлийн алдагдал 470 сая ам.доллар хүрчээ. Ирэх оны төсөөллөөр төлбөрийн тэнцлийг 1.4 тэрбум орчим төгрөгийн тэнцлийн алдагдал хүлээхээр тооцжээ. Эдийн засгийн өсөлт саарсан, зээлийн өсөлт буурсан, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ багассан зэрэг төлбөрийн тэнцэлд нөлөөлдөг гол хүчин зүйлүүд дандаа сөрөг үзүүлэлтэй байгаа учраас цаашдаа ч байдал энэ хэвээр үргэлжлэх төлөвтэй байгаа аж.
37 цэцэрлэг, 17 сургуулийн барилгаас эхлээд царцсан барилгуудыг хөдөлгөнө
Төсвийн алдаатай бодлогыг засч залруулахад хоёр гурван жилийн хугацаа шаардана гэж Сангийн сайд хэллээ. Эхний ээлжинд нэг их наяд орчим төгрөгөөр төсвийн орлого, зарлагыг бууруулах зайлшгүй шаардлагатай гэж үзжээ. Тиймээс 900 орчим тэрбум төгрөгийн орлого, зарлага бууруулах төсөв өргөн барьсан учраас Төсвийн орлогыг 520 орчим тэрбум төгрөгөөр баталсан байна.
Энэ талаар Ж.Эрдэнбат сайд ярихдаа "Монгол Улс маш олон төсөвтэй байна гэсэн шүүмжлэл нийгэмд байсан. Энэ шүүмжлэлийг арилгах зорилгоор боловсруулсан. Төсвөөс эргэн төлөгдөж байгаа төслүүдийг улсын төсөвт тусгасан учир зарлага, санхүүжилт өссөн. Үндсэн төсвийн алдагдлыг хоёр хувь дээр барьж байгаа. Хөгжлийн банкнаас санхүүжиж байгаа төсөл арга хэмжээнд санхүүжих хөрөнгийн хэмжээгээр төсвийн алдагдал 5 хувьд байгаа. Төсвийн хөрөнгө оруулалтыг шинээр хийхийг тэвчих зарчим баримталсан. Өмнө нь хийж хэрэгжүүлсэн ажлуудаа дуусгах хэрэгтэй. Гэхдээ зарим хүмүүс үүнд шүүмжлэлтэй хандаж байгаа. Хөрөнгө оруулалтын зардлыг бууруулснаар бүтээн байгуулалт Монгол Улсад зогсох нь гэж байна. Тиймээс энэ онд ашиглалт орох барилга байгууламжийг танилцуулъя. 2015 онд 37 цэцэрлэгийн, 21 эмнэлгийн барилга, 15 соёлын төвийн, 7 спорын заалын, 10 дотуур байрны, 13 сургуулийн барилга тус тус шинээр ашиглалтад орно. Цахилгаан дамжуулах агаарын 35 киловаттын 49.5 км шугам ашиглалт орно" гэлээ.
Энэ талаар Ж.Эрдэнбат сайд ярихдаа "Монгол Улс маш олон төсөвтэй байна гэсэн шүүмжлэл нийгэмд байсан. Энэ шүүмжлэлийг арилгах зорилгоор боловсруулсан. Төсвөөс эргэн төлөгдөж байгаа төслүүдийг улсын төсөвт тусгасан учир зарлага, санхүүжилт өссөн. Үндсэн төсвийн алдагдлыг хоёр хувь дээр барьж байгаа. Хөгжлийн банкнаас санхүүжиж байгаа төсөл арга хэмжээнд санхүүжих хөрөнгийн хэмжээгээр төсвийн алдагдал 5 хувьд байгаа. Төсвийн хөрөнгө оруулалтыг шинээр хийхийг тэвчих зарчим баримталсан. Өмнө нь хийж хэрэгжүүлсэн ажлуудаа дуусгах хэрэгтэй. Гэхдээ зарим хүмүүс үүнд шүүмжлэлтэй хандаж байгаа. Хөрөнгө оруулалтын зардлыг бууруулснаар бүтээн байгуулалт Монгол Улсад зогсох нь гэж байна. Тиймээс энэ онд ашиглалт орох барилга байгууламжийг танилцуулъя. 2015 онд 37 цэцэрлэгийн, 21 эмнэлгийн барилга, 15 соёлын төвийн, 7 спорын заалын, 10 дотуур байрны, 13 сургуулийн барилга тус тус шинээр ашиглалтад орно. Цахилгаан дамжуулах агаарын 35 киловаттын 49.5 км шугам ашиглалт орно" гэлээ.
Арга хэмжээ авахгүй бол эдийн засгийн өсөлт 2 хувиас доошилж магадгүй
Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг үргэлжлүүлэхгүй
Татварыг нэмэхгүй, бас бууруулахгүй
Татварын эрхзүйн орчныг шинэчлэх багц хуулиудыг өргөн барихаар төлөвлөжээ. Татварын орчныг шинэчлэхдээ бизнес хөрөнгө оруулалтаа дэмжсэн, олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцсэн, хууль хоорондын хийдэл зөрчилгүй байх ёстой гэсэн дөрвөн зарчмыг баримталжээ. Нийтдээ татварын 12 хуульд өөрчлөлт оруулж, шинэчлэн найруулахаар боловсруулж байгаа аж. Манай улс татварын хувь хэмжээгээрээ дэлхийн улс орноос 154 дүгээрт жагсдаг байна. Энэ нь татварын бага хэмжээтэй улсын тоонд багтдаг аж. ААНОАТ-ын хувь хэмжээгээрээ 135 дугаарт жагсдаг. Тийм учраас татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх бас бууруулах шаардлагагүй гэдгийг Сангийн сайд хэллээ. НӨАТ-ын, ААНОАТ-ын, Хөрөнгийн албан татварын , Нийслэл хотын албан татварын хуулийн төслийг өргөн бариад байгаа аж. Харин Татварын ерөнхий хуулийн, ХХАОТ-ын, Байгаль орчин бохирдуулсны төлбөрийн, Ашигт малтмал газрын тосны төлбөрийн, Онцгой гаалийн тарифын зэрэг хуулийн төслийг өргөн барихад бэлэн болоод байгаа гэнэ.
“Сүүлийн жилүүдэд хамгийн их улстөржилт дагуулсан, мэтгэлцээнтэй байсан зүйл бол Монгол Улсын өрийн асуудал. Өр ямар ч менежментгүй явж ирсэн. Өр менежментгүй байснаар тухайн улс орны хувьд эрсдэлтэй олон алхам хийх бололцоо бүрдэж байдаг. Үүнийг Өрийн удирдлагын тухай хуулийг боловсруулснаар тодорхой хэмжээнд хумьж өгсөн” хэмээн Сангийн сайд онцоллоо.
Өрийн удирдлагын хуулинд Засгийн газрын өрийг тодорхойлсон. Өмнө нь Монгол Улсын өр л гэж байсан. Харин Засгийн газрын өр гэдэг нь зөвхөн Засгийн газраас хариуцаж барагдуулах өр багтаж байгаа юм. Үүнд Засгийн газрын өөрийнх нь тавьсан болон орон нутаг дахь засаглалын тавьсан өр, Засгийн газраас гаргасан баталгааг багтаажээ. Бусад өрийг улсын өрөнд багтаасан. Мөн хуулиар төлбөрийн чадвар сайтай аж ахуйн нэгжүүдэд томоохон төслүүдэд Засгийн газраас баталгаа гаргах бололцоог нээж өгсөн. Гэхдээ энэ удаагийн Засгийн газар баталгаа гаргах боломжгүй аж. Учир нь өрийн хэмжээг нэмэгдүүлээгүйгээр хуульчилсан. Харин дараа дараагийн Засгийн газарт эдийн засгийг тэлэх бололцоогоор олгож байгаа аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)