Өчигдөр өглөө морин цагт эхэлсэн төрийн гурван өндөрлөгийн уулзалт орой харанхуйтай золгон өндөрлөв. Энэ хооронд УИХ-ын гишүүд ч, Засгийн газрын гишүүд ч, АН-ынхан ч, МАН-ынхан ч уулзалтаар юу яригдаж болохыг таамаглаж янз бүрийн хувилбар дэвшүүлсэн хүмүүс төрийн ордноор дүүрэн байв. Ихэнх нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаа гэсэн цуурхалыг түгээж байв. Цуурхал үнэн болно гэж олон ажиглагчид үзсэн юм.
АН-ын гишүүд ихэнх нь бүлгийн дарга Д.Эрдэнэбатынхаа өрөөгөөр орж гарсаар өнжив. МАН-ынхан ч тэднээс дутсангүй бие биенийхээ өрөөг тойрон эргэлдэв. Яам тамгын газар, агентлагынхан бүгд л ажлаа хийж байгаа хүн алга болов. Мэдээлэл хүлээгээд. Сонин сонсох гээд. Төрийн гурван өндөрлөгийн уулзалтын мэдээлэл сонсох гэсэн томчууд хөлхөлдөж өнжив.
Харин орой хүсэн хүлээсэн мэдээлэл ирлээ. Хүмүүсийн таамаглаж байсан шиг мэдээлэл ирсэнгүй. Огт өөр бодож, төсөөлж байгаагүй хувилбар дээр тогтсон тухай эх сурвалж мэдээлэв. Энэ мэдээлэл олон хүний анхаарлыг татаж, гайхлыг төрүүлж байна. Тийм хувилбар нээрээ байсан шүү гэж ярих хүмүүс цөөнгүй таарав. УИХ-ын гишүүдийн огт төсөөлж байгаагүй энэ хувилбар бол Н.Алтанхуяг Ерөнхий сайдаасаа биш АН-ын даргын албан тушаалаасаа татгалзахаар тохирсон явдал юм. Өөрөөр хэлбэл Н.Алтанхуяг бусад Засгийн газрын гишүүддээ үлгэр дууриал болж давхар тээлээ тайлахаар болсон байна. Ингээд Ерөнхий сайдаараа үргэлжлүүлэн ажиллана. Харин АН-ын даргын албаа тун ойрын хугацаанд өгнө гэж тохирчээ. Тэгэхээр ойрын хугацаанд АН-ын ҮЗХ хуралдахаар болсон гэсэн үг. Удтал хүлээлгэсэн ҮЗХ нь ингэж нэг хуралдахаар болсон байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар бүтэн өдөржин олон зүйлийг хөөрөлдсөн гэж АН-ын эх сурвалж мэдээлэв. Тэд эхлээд улс орны өнөөгийн нөхцөл байдал, сөрөг хүчний Засгийн тэргүүний огцруулах талаар гаргасан үндэслэлээс эхлээд олон зүйлийг хамруулан ярилцаж дүгнэлт хийсэн байна. АН-ын арав нилээд гаран гишүүдийн гарын үсэг зурсан асуудлыг ч нухацтай хэлэлцжээ. Эцэст нь Н.Алтанхуяг АН-ын даргаа өгөөд үлдсэн бүрэн эрхийн хугацаандаа Ерөнхий сайдын ажлаа үргэлжүүлэн хийх тохироонд хүрч. Ингэх нь АН-ын эрх ашиг, дараагийн сонгуульд ч оролцоход хэрэгтэй гэж хэлэлцжээ. Мөн АН-ын дараагийн дарга нарын нэрсийн хувилбар дээр ч тогтож ярилцжээ. Энэ бол АН-аас гаралтай төрийн гурван өндөрлөгийн уулзалтын талаар төрийн ордонд тэнэж яваа мэдээлэл.
Харин Ц.Элбэгдорж, З.Энхболд, Н.Алтанхуяг гуравынхаа энэ байр суурийг АН-ын ҮЗХ, УИХ-ын гишүүд нь хүлээн зөвшөөрөх үү гэдэг өөр асуудал юм. Ялангуяа Н.Алтанхуягийг огцоруулахаар гарын үсэг зурсан 16 орчим гишүүн бий. Тэд Н.Алтанхуягийг АН-ын даргын албаа өг гэж гарын үсэг зураагүй. Харин Ерөнхий сайдын албаа өг гэж гарын үсэг зурсан. Гэтэл тэдний шаардлагын эсрэг шийдвэр гаргаж байгаад хэрхэн хандах вэ гэдгээс олон асуудал шалтгаална. Мөн АН доторх МоАХ, МҮДН, Шонхор, Алтангадас, Нэг ардчилал, Ардчилсан хүчний холбоо, Зүүн хойд Ази, Kроун гэх мэт том жижиг фракцууд асуудалд хэрхэн хандах вэ гэдэг бас сонин байна. Тэд төрийн гурван өндөрлөг зөв шийдвэр гаргасан гэж шууд хүлээж авахгүй л болов уу? Эсвэл бид өөр зүйлийг хүсэж байна гэж зоригтойгоор дуугарах болов уу? Тиймээс өчигдөр оройноос эхлээд энэ мэдээлэл түгсэний дараа АН-ын бүлэглэл, фракциуд өөр өөр газар хуралдахаар цуглаж эхэлсэн мэдээлэл ирэв. Тэдний өнөө шөнийн тохирооноос олон зүйл шалтгаална.
Мөн уулзалтынхаа талаар байр сууриа илэрхийлэх Ерөнхий сайд Н.Алтанхуягийн мэдэгдэл ч олон асуудлыг дагуулна. Ийнхүү АН-ынхан замын дундаа сонирхолтой шийдвэр гаргалаа. Тэр шийдвэрийг нийгэм хэрхэн хүлээж авах вэ гэдэг үнэхээр сонин байна.

Сэтгэгдэл (120)