Майкл Салливан олон жилийн турш хийгээгүй хүн амины хэргээрээ Массачусетсийн шоронд 27 жил гаруй хоригдсон. Түүнийг 2013 онд шинэ шүүх хурал, ДНХ-ийн шинэ технологиор гэм буруугүйг нь нотолсоны дараа сулласан юм.
Энэ сарын эхээр Салливан муж улсаас 13 сая ам.доллар хүсэж байсан ч Массачусетсийн хууль бусаар шийтгэгдсэн хүмүүст олгох нөхөн төлбөр 1 сая ам.доллараар хязгаарласан байна.
Шоронд хоригдож байхдаа ээж, дөрвөн дүүгээ алдсан Салливан энэ мөнгө түүний алдсан он жилүүдийг хэзээ ч нөхөхгүй гэж мэдэгджээ.
Л.Баяр