МҮХАҮТ дээр саяхан “Валютын ханшийн өсөлт бизнест нөлөөлж буй байдал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
Бизнесийн 20 гаруй байгууллагын төлөөлөл оролцсон уулзалтыг УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл нээж хэлсэн үгэндээ “Валютын ханшийг манай улсад Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) гэсэн гурван газар зохицуулах үүрэгтэй. Гэтэл ханш хэт хэлбэлзэж байхад төр, засаг зохицуулж чадахгүй байна. Энэ нь бодлогын арга хэрэгсэл сул байгааг харуулж байна. Цаашдаа ханшийг дан ганц интервенцээр зохицуулах гэж оролддог аргаа сайжруулах шаардлагатай байна” гэсэн юм. Мөн тэрээр ханшийн хэлбэлзлийг байдаг л нэг “зүгээр байдал” гэж үзэж байгаа Төвбанкнынхнаас эхлээд онол ярьдаг хүмүүс бусад орны туршлагаас суралцах хэрэгтэйг анхааруулж, валютын ханшийг удирдаж, эрсдлээс хамгаалдаг, хүндрэлтэй үед зохицуулдаг аргууд Монголд хэрэгтэй гэв.
Импортлогч компаниуд тодорхой хэмжээнд ханшийн эрсдлийг тооцоолдог ч 300-400 төгрөгийн зөрүүг яах ч боломжгүй гэж байв. Ханшийн зөрүүнээс болж “Урбанек” ХХК гэхэд л өнгөрсөн хугацаанд 360 сая төгрөгийн алдагдал хүлээсэн бол “Бриж” групп тэрбум гаруй төгрөгөөр “шатжээ”. Уулзалтад оролцогчид валютын ханшийн өсөлтөөс болж олон компани өнөөдөр ийнхүү үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд хүндрэлтэй байгааг ярьж байв. Импортын бүтээгдэхүүний 70 хувийн хамааралтай манай улсын хувьд гаднаас авдаг нэг бараа иргэдэд очихдоо ханшийн өсөлтийн 300 гаруй төгрөг дээр гаалийн татвар хураамжийн 200 төгрөг нэмэгдээд нийтдээ 500 орчим төгрөг болдог. Гэтэл ханшийн энэхүү өсөлтийг зөвхөн хөрөнгө оруулалт болон экспортын бууралттай холбон тайлбарлаж буй Монголбанкийг буруутгах хүн уулзалт дээр олон байв. Ингээд оролцогчдын үгийг сонсоё.
УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл: Мөнгөний бодлогын заалт ганцхан өгүүлбэр байсныг бид таван өгүүлбэр болгосон
-Валютын ханш бизнес эрхлэхэд их нөлөөлдөг. Ялангуяа ханш өсөөд ирэхээр сөрөг байдал нь их болдог. Үүнээс гарах гарц юу байна, ханшийн өсөлтөөс үүдэн гарч байгаа хохирлыг хэрхэн нөхөх, цаашдаа ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр та бүхэн саналаа хэлнэ үү. Удахгүй УИХ-ын ээлжит чуулган хуралдаж улс орны эдийн засгийн байдлыг авч хэлэлцэнэ. Энэ үеэр Танхимын буюу бизнес эрхэгч та бүхний саналыг оруулна. Цаашдаа мөнгөний бодлогын хэрэгжилтэнд УИХ-аас хяналт тавих үеэр энэ асуудлыг хэлэлцүүлгээр дахин өрнүүлье.
Ханшийн хувьд өөрийн бодлоо хэлэхэд, төрөөс баримтлах ёстой төрийн мөнгөний бодлого уян хатан, чөлөөтэй байх ёстой гэсэн зарчим сүүлийн 10 гаруй жил мөнгөний бодлогод тусгагдсаар ирлээ. Өнгөрсөн жилийн зарчимд мөн ийм өгүүлбэр орсон. Гэхдээ бодит эдийн засагт үзүүлж байгаа ханшийн нөлөөллийн талаар хүн бүр шахуу гомдолтой байсан учраас энэ талаар хэлэлцүүлэг өрнүүлж, үүний үр дүнд нэг өгүүлбэр байсан мөнгөний бодлогын энэ чиглэлийн заалтыг “Ханшийн эрсдлээс хамгаалсан механизм байх ёстой, валютын ханшийг зөвхөн зах зээлийн жамаар гэж сул чөлөөтэй тавихаас гадна, түүнийг удирдах эрхзүйн болон эдийн засгийн хөшүүргийг бий болгох ёстой” гэж илүү дэлгэрэнгүй болгосон юм. Мөн арилжааны хэдэн банкны хэмжээнд л хязгаарлагдаж байгааг валютын ханшийн зах зээлд оролцогчдын тоо, хүрээг ААН, компаниуд буюу экспортлогч, импортлогчдоор өргөжүүлэх хэрэгтэй байна.
Төвбанкны хуулиар санхүүгийн тогтвортой байдлыг хариуцдаг Сангийн яам, СЗХ, Монголбанк гэсэн гурван институцид валютын ханшийн хэлбэлзлийн талаар өнгөрсөн оноос хойш сануулж ирсэн. Гэвч цочролд үзүүлэх төрийн бодлогын арга хэрэгслүүд нь маш сул байсан. Үүний илрэл нь өнгөрсөн оны долдугаар сараас гаарч эхэлсэн валютын ханшийн хөдөлгөөн байсан бөгөөд тэр нь үргэлжилсээр энэ хооронд манай орон “интервенц” гэсэн ганц аргаар нөхцөл байдлыг зохицуулах гэж оролдсоор өнөөдрийг хүрч бизнес хийхэд сөрөг нөлөө, хүндрэлтэй, инфляцийг хөөрөгдсөн одоогийн түвшинд хүрээд байна. Тиймээс валютын ханшийн бодлогын арга хэрэгслийг сайжруулах, үр нөлөөг нь дээшлүүлэх, бизнесийн болон хүмүүсийн амьдралд бодитой сөрөг нөлөө үзүүлэхгүй байх түвшинд авчрах шаардлагатай байна. Гэтэл эдийн засагчид, Төвбанк энэ талаар юу хэлж, ямар тайлбар хийж байна гэхээр тохируулга нь зах зээлийн жамаар хийгдэнэ, зүгээр гээд байдаг. (Тайвшруулах, гал унтрааж аргацаах маягаар хандаж байна гэж оролцогчид хэлж байв).
Эрх баригч зарим нөхөд “Экспортын орлого тодорхой хэмжээгээр нэмэгдлээ, гадаад худалдааны эргэлт анх удаа тэнцлээ, импорт багассан, хөрөнгө оруулалт цаашдаа өснө гэсэн макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг хараад яваад байвал ирэх зургадугаар сараас хойш хэвийн байдалтай болчихно” гэж байна. Манай орны валютын ханшийн дэглэмийг олон улсын томъёоллоор “Зохицуулалттай хөвөх дэглэм” гэдэг. Ийм дэглэмийн үед төрийн зүгээс зөвхөн интервенцийн аргаар биш, валютын ханшийн эрсдлээс хамгаалахад урьдчилсан үүсмэл эрсдлийн зах зээлийг хөгжүүлэх, ханшийн зах зээл дээр оролцогчдын тоог эрэлт, нийлүүлэлтийн талаас илүү сайн тодорхойлж өгөх, тэр байтугай хүндэрсэн үед захиргааны шинжтэй зарим арга хэмжээг авах хэрэгтэй байдаг. Тухайлбал, валютын ханшийн хонгил буюу коридорыг тогтоох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр валютын ханш Монголын нөхцөлд долларжилтын түвшин өндөр буюу 30-аас илүү хувь байгаа. Ийм түвшний, тэр тусмаа импортоос хамааралтай эдийн засагтай манай орны хувьд аргагүй зохицуулалт хийх шаардлагатай байна. Валютын ханш нийт бизнесийн түвшинд бүхэлдээ сөргөөр нөлөөлж буй энэ үед “Ирэх зургадугаар сараас мөнгө ороод ирнэ, хүнд үе зогсч, том том төслүүд хэрэгжиж, зах зээлийн гадаад байдал ерөнхийдөө сайн болно” гэсэн байдлаар халхавчилж, зүгээр орхиж болохгүй гэв.
“Өлзийт төв” ХХК-ийн захирал Н.Даш-Өлзий: Монголбанк нөөцөндөө байхгүй хэмжээний импорт хийснээр валютын ханшийн өсөлтөнд хүрээд байна
-Төвбанк иргэдийн толгойг эргүүлж ханшийн өсөлтийг экспортын бууралт, хөрөнгө оруулалттай холбон тайлбарлаад байх юм. Гэтэл таван жилийн өмнө манайд экспорт, хөрөнгө оруулалт одоогийнхоос бага байсан ч ханш тогтвортой л байсан. Харин өнгөрсөн жил Монголбанк өөрийн хүчин чадлаасаа давсан зорилтыг тавьсан нь барилгын салбарыг дэмжиж, зах зээлд их хэмжээний төгрөг нийлүүлсэн юм. Зах зээлд гурван их наяд төгрөг гаргачихаар төгрөг үнэгүй болчихож байгаа юм. Мөн өөрсдийн нөөцөд байхгүй маш их хэмжээний импорт хийснээр валютын ханш огцом өслөө. Одоо удахгүй барилгын улирал эхлэх гэж байгаа тул цаашид валютын ханш улам л өсөх болно.
Манай компани өнгөрсөн жил ханш өсөөгүй байхад ам.долларыг ирээдүйд 1550 төгрөг байх болов уу гэж урьдчилан хараад 330 сая төгрөгийн тендерт орсон. Гэтэл долларын ханш өсч, гаднаас 1754 төгрөгөөр бараа бүтээгдэхүүн авснаар 200 сая төгрөгийн алдагдал хүлээсэн. Ийм хохирлыг том, жижиг гэлтгүй бүх бизнес эрхлэгч амсч байна. Түүнчлэн бизнес эрхлэгчдийн дийлэнх нь зээлээр үйл ажиллагаа явуулдаг. Манайх л гэхэд өнгөрсөн жил зээл авахад ам.доллар 1400 төгрөг байсан бол сая зээлээ төлөхөд 1780 болсон. Үүнээс болж их хэмжээний зээлтэй компаниуд маш хүнд байдалд орж байгаа. Гэтэл Монголбанк дөнгөж энэ жилээс л зээл авахад валютын ханш хэд байсан яг түүгээрээ буцааж төлдөг тогтолцоог бий болгож байна. Монголын эдийн засагт учирч байгаа энэ бүх хохирол эдийн засгийн салбарын удирдлагаас болж байна.
“Урбанек” ХХК-ийн захирал Б.Лхагважав: Энэ удаагийн алдагдлын “зуд”-ыг иргэд, бизнес эрхлэгч бид үүрье, харин зудын араас ган битгий болгоосой!
-Төрийн сангийн бодлого тэр чигээрээ УИХ-ын бүрэн эрхэд байдаг асуудал. Тиймээс Монголбанк 2012 оны сүүлчээр УИХ-ын баталж өгсөн 2013 оны бодлогын хүрээнд л үйл ажиллагаагаа явуулсан байгаа. Ийм байдалд хүргэсэн төр үүний хариуцлагыг хүлээх ёстой. Хоёрт, манай Үндсэн хуулинд “Төрийн буруутай үйл ажиллагаанаас иргэн, ААН хохирвол төлбөрийг буцааж төлөх үүрэгтэй” гэж заасан байгаа. Валютын ханш 1996 оны долдугаар сард 600 төгрөгөөс 1200 төгрөгт, 2009 онд нэг сарын хугацаатай 1300-1750 төгрөгт хүрч байсан. Эдгээр нь богино хугацааны өсөлт байсан. Гэтэл энэ удаа өсөлт урт хугацаанд үргэлжилж байна. Энэ байдал нь ААН-үүдийг зүгээр л доош нь татаад унагаж байна.
Манай компанийн өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын тайлан анх удаа хуулийн дагуу ААН-ийн орлогын албан татвар төлөхөөргүй гарсан. Уг нь 33 сая төгрөг төлөх байсан. Гэхдээ валютын ханшийн өсөлтөөс болж 360 сая төгрөгийн алдагдалд орсон. Ийм байдал Монголын голлох 400 ААН-д тохиолдвол манай улсын төсөв тасрах аюултай. Төрөөс 2013 онд таван салбарыг бусдаас нь ялгавартайгаар дэмжиж, төрийн хамаарал оролцоо бий гэдгийг зах зээлээр дамжуулан бизнесийнхэнд мэдрүүлсэн. Тэгвэл энэ жил 888 төсөл дэмжих талаар ярьж байна. Энэ нь мөн л бизнесийн салбарт ТӨР хэтэрхий их, дэндүү их хутгалдан оролцож буйг харуулж байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд тогтоосон чөлөөт зах зээлийн үр дүнг одоогийн Засгийн эрх баригчид үгүй хийж, эргээд хараат тогтолцоонд шилжүүлэх гээд байх шиг.
Хоёрт, жилд 2-3 хувийн хүүтэй зээл өгч манай зах зээлийг төрийн хамааралтай зах зээл, энгийн чөлөөт зах зээл гэж хоёр хуваачихсан. Гэтэл одоо төрийн хамааралтай зах зээл нь улам цааш даамжрах үзэгдэл бий болж байна. Миний хувьд Санхүүгийн өршөөлийн хуулийг нэн даруй гаргаж өгөөч гэж 2-3 жил ярьж байна. Яахав, энэ удаагийн ханшийн 30 хувийн өсөлтөөс хүлээж байгаа алдагдлыг бид, ард иргэд, хувь байгууллагууд үүрээд өнгөрье, нэг удаа зуд болж. Харин зудын араас ган болгож болохгүй гэдгийг л хэлье.
“Барс” группын тэргүүн Ч.Амарбаатар: Арилжааны банкуудыг давраалгүй хазаарлах боломжтой
-Иргэний тухай хуулинд “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн ба буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар төлбөрийг төлнө” гэсэн заалт байдаг. Өөрөөр хэлбэл, валютаар зээл авсан бол зээлээ төлөхдөө зээл авч байсан ханшаараа буцаан төлөх юм. Үүнд Дээд шүүхийн тайлбар байдаггүйгээс шүүгч бүхэн өөрийхөөрөө тайлбарлаж байгаа. Уг нь бол үүрэг үүсэх үе гэдгийг зөв тогтоож чадвал хэрэглэхэд энэ талаарх маргааныг шийдэх боломжтой. Энэ бол дэлхий нийтэд байдаг зүйл. Хэрвээ хэрэглээд эхэлбэл арилжааны банкыг давраалгүй хазаарлах болно. Арилжааны банкууд, төр, засаг зээл өгөхдөө ам.доллараар өгдөг, ав гэдэг.
“Бриж” группын ТУЗ-ийн дарга Л.Даваажаргал: Бизнесийнхэн бид хамтарч тэмцье!
-Бизнес эрхлэгчид бараа авах, борлуулахад 20 хувь, томоохон тендерт ороод урт хугацаанд бараа нийлүүлэхэд 30 хувь, арилжааны банкнуудын ам.долларын зээлнээс 50 хувийн алдагдалд орсон. Бизнесийнхэн ийм их алдагдал хүлээж байхад арилжааны банк ямар ч эрсдэл үүрдэггүй. Иймээс бизнес эрхлэгчид энэ шударга бус байдалтай хамтарч тэмцэхээс өөр арга алга.
“Ган хийц” ХХК-ийн ерөнхий захирал М.Даваасүрэн: Банкууд ам.долларын ханшийг зориуд өсгөж байж болзошгүй
-Манай компани өмнө нь 700 гаруй сая төгрөгийн ашигтай ажилладаг байсан бол өнгөрсөн жил 100 сая төгрөг болж буурсан. Энэ нь бидэнд эргэлтийн хөрөнгийн дутагдалд ороход хүргэж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд хүндрэлтэй байдалд оруулж байна. Өнөөдөр валют арилжааны төвүүд дээр байгаа ханшнаас арилжааны банкуудын ханш дунджаар 15 төгрөгөөр илүү байдаг. Үүнээс үзэхэд банкууд ам.долларын ханшийг зориуд өсгөж байж болзошгүй. Иймд энэ талаар бид өнөөдрийн энэ хэлэлцүүлгийн үеэрээ комисс гаргаж, дээш нь цааш яримаар байна.
“Бриж” группын ерөнхий захирал Ц.Сэдванчиг: Энэ байдлаар эдийн засаг цааш сэргэж, ханш буурах бус улам хүнд байдалд орох нь
-Энэ жил төсөвт ам.долларыг 1384 төгрөгт барина гэж тусгасан. Үүнээс гадна төр маш их өр тавьж, дэндүү тансаглаж байна. Оюутолгой, Тавантолгойгоос маш их хэмжээний мөнгө орж ирээд валютын ханш буураад, сайхан болчих юм яриад байгаа нь өрөөсгөл. Өнөөдөр нүүрсний экспорт маш хэцүү байдалд ороод байна. Урд хөршөөс үүн дээр нь дөрөөлж улам үнэгүйдүүлэх бодлого барьж байгаа. Түүнчлэн Оюутолгойн далд уурхай дээр цаад талын хөрөнгө оруулагчид өөрсдөө мөнгөгүй болчихсон. Тиймээс манайхныг шахах нь гайгүй болж. Баяжмалын тухайд нүүрстэй адил, урагш нь гаргаж чадахгүй маш их хэмжээний хуримтлал үүсээд байгаа. Өмнө нь Оюутолгойн эхний шатнаас ч манай эдийн засагт бараг мөнгө орж ирээгүй. Ихэнхи нь бараа материал, техник тоног төхөөрөмж болоод биет байдлаар орж ирээд, бидэнд юм наалдаагүй. Тиймээс цаашдаа эдийн засаг сэргэж, ханш буурах бус улам хүнд байдалд орно гэв.
Энэ удаагийн хэлэлцүүлгээр бизнес эрхлэгчид долларын ханшийн өсөлт бизнесийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, гэрээний үүргээ биелүүлэхэд урьдчилан тооцох боломжгүй хүнд нөхцөл байдал, цаашлаад их хэмжээний алдагдалд оруулах, дампууруулах аюултай нөхцөл байдлыг үүсгээд байгааг ийнхүү нэгэн дуугаар онцолж байлаа. Энэ нөхцөл байдал нь Засгийн газар, Монголбанкны алдаатай бодлого, буруутай үйлдлээс шууд шалтгаалж бий болж байгаа боловч энэ байдлаа засч залруулах, ханшийн өсөлтөөс бизнес нь хүнд байдалд ороод байгаа бизнес эрхлэгчдийг хамгаалах талаар ямар ч арга хэмжээ авахгүй өнөөг хүрснийг гомдол, шүүмжлэл хослуулан хэлцгээж байлаа. Өнгөрсөн оны зургадугаар сарын 22-ны өдрөөс энэ оны хоёрдугаар cap хүртэл ам.долларын ханш 1437-1747 төгрөг болж тасралтгүй өсч ирсэнээс болж бизнес эрхлэгчид болон иргэдийн амьдрал өчнөөн тэрбумын алдагдал хүлээж байгаа нь урьдчилсан байдлаар гарчээ.
Валютын ханшийн өсөлттэй холбогдуулж алдагдал хүлээсэн ААН, компаниуд бизнесийн төлөөллийн байгууллага-МҮХАҮТ-д хандан Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ гаргуулж авах хүсэлтэй байгаагаа хэлж байлаа. МҮХАҮТ-ын зүгээс бизнес эрхлэгчдийн өмнөөс Монголбанк, УИХ-д хандан мэдэгдэл гаргахаар болсон юм. Тун удахгүй УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар валютын ханшаас болж хохирол амсаад буй бизнес эрхлэгчдэд тулгараад байгаа асуудлыг авч хэлэлцэх аж. Төрийн түшээд ямар ч байсан эхний ээлжинд бизнес эрхлэгчдийн тавьж байгаа саналыг сонсох бололтой. Бизнесчүүдийн хувьд өдөр ирэх бүр өсч буй долларын ханшийг “захиргаадаж” буулгахгүй бол эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн байр суурь илэрхийлж байсан юм.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл асуудал дуусаагүй, хэлэлцүүлэг үргэлжилж дараагийн уулзалтад Монголбанк, Сангийн яам, СЗХ-ны удирдлагыг оролцуулахаа мэдэгдэж, Иргэний хуулийн 218.1 гэсэн заалтыг нэр хүнд бүхий чадварлаг хуульчдаар тайлбарлуулах хүсэлт явуулахаа мэдэгдлээ.

24tsag.mn
Сэтгэгдэл (6)