Ерөнхий сайд Н.Алтанхуяг төсөвт царцаалт хийсэн нь төсвийн том шинэчлэл болж чадлаа. Анх төсөвт царцаалт хийхэд үүнийг буруутгаж бүтээн байгуулалтын өч төчнөөн ажил зогсож байна хэмээн шүүмжилсэн нь олон.
Гэтэл Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд “0,0” дүнтэй тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгааныг тогтоох, гүйцэтгэл, хэрэгжилтийн явц байдалд аудит хийсэн дүн шинжилгээний тайланг харахад бүтээн байгуулалтын ажлыг зогсоох биш “Бугшсан авлига”, “Зохиомол андуурал”-ын сүлжээг таслан зогсоож улсын төсөвт шинэчлэл хийсэн нь илэрхий харагдаж байна.
Өдгөө “Авлигажсан төсөв” хэмээн нэрлэгдээд байгаа МУ-ын 2014 оны төсөвт “0,0” дүнтэй тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгааныг тогтоох, гүйцэтгэл, хэрэгжилтийн явц байдал ямар учраас удааширсан, улсын төсвөөс удаа дараа хөрөнгө санхүүжилт авсан боловч гүйцэтгэл дутуу, дахин хөрөнгө санхүү хүссэн төсөвүүдэд аудитын шалгалт хийхэд ихээхэн зөрчил илэрсэн байна.
Дүн шинжилгээнд хамрагдсан 272 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх явцад хууль, тогтоомж, журмын 51 заалт нийтлэг байдлаар зөрчигдсөн ба давхардсан тоогоор 1034 зөрчил бүртгэгдсэн байна.
Эдгээр зөрчлийн ихэнхи нь төсвийн тухай хуулийн 29.4, барилгын тухай хуулийн 15.2 дахь заалтыг зөрчиж, зураг төсөл нь бэлэн болоогүй нийт 196 төсөл, арга хэмжээг төсвийн тухай хуулийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад тусгаж баталсан нь дээрх 272 объектын дийлэх буюу 72.1 хувийг эзэлж байгаа юм.
Гүйцэтгэх хугацаа нь удааширч 3-6 жил үргэлжилж байгаа 47 төсөл, арга хэмжээний 13 нь зураг төсөлгүйгээр улсын төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад батлагдсан байна гээд бодоод үз дээ.
Соёлын төвийг уурын зуухтай андуурсан төсөвчид Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад зураг төсөвгүй батлагдсан 196 төсөл арга хэмжээний 18 нь одоо болтол баталгаажсан зураг төсөлгүй, Барилгын тухай хуулийн 15.1.2, 15.1.6, 15.1.7 дахь заалтыг зөрчсөн тохиолдол хэрэгжиж буй объектын 32.7 хувьд нь бүртгэгдсэн байна.
Хуульд нэр байршил, хүчин чадал, ажлын тоо хэмжээг буруу тусгаснаас хэрэгжих боломжгүй болсон барилгууд ч бий. Яахаараа бүхэл бүтэн сум, аймгийг андуурч бичдэг юм бүү мэд. Тэр ч бүү хэл соёлын төвийг уурын зуухтай “андууран” батлуулсан “Авлигач” ч байна, цаана чинь.
Тухайлбал, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 150 хүүхдийн дотуур байрны барилгын ажлыг Хөвсгөл аймгийн Ханх суманд гэж, Дундговь аймгийн ШШГА-ны нэг цэгийн үйлчилгээтэй нэгдсэн контор, цагдан хорих байрыг Өмнөговь аймагт гэж, Төв аймгийн Баяндэлгэр сумын соёлын төвийн барилга нэрээр төсвийн тухай хуульд тусгагдсан боловч зураг төсөв нь соёлын төвийн засвар, уурын зуух шинээр барих, өргөтгөл хийх гэсэн нэрээр тус тус батлагдчихаж.
Түүнчлэн Хөвсгөл аймгийн гаальчдын 8 айлын орон сууцыг Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гэсэн нэрээр төсвийн тухай хуульд тусгачихаад Хөвсгөл аймгийн Ханх суманд барьж эхэлжээ.
Хийсэн ажлаа хийгээгүй болгон үгүйсгэж байгаад төсвийн мөнгө иддэг нөхдүүд ч бий бололтой. Сэлэнгэ аймгийн авто замын шинэчлэл нэрээр 500.0 сая төгрөгийг 2014 онд санхүүжүүлэхээр төлөвлөсөн нь хийгдсэн ажилд хөрөнгө төсөвлөсөн байжээ. Эл цөөн жишээнээс харахад л төсвийн мөнгийг яаж үрж, хаашаа урсаж байсан нь тодорхой харагдана.
Үүнээс гадна зарим төсөл, арга хэмжээнд барилга барих газрын зөвшөөрөлгүй болон гэрчилгээг давхардуулан олгосон, газрын маргаан үүсэнээс шалтгаалан хэрэгжих хугацаа нь удааширсан, төсөвт өртөг нь нэмэгдсэн зөрчил илэрчээ.
Энэ нь мөнөөхөн газрын панз наймаа хийдэг нөхдүүдийн балагтай холбоотой байж магадгүй юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын газар олголт айлын газартай давхардснаас байршил өөрчлөгдөн зураг төсөвт өөрчлөлт орж, 390.0 сая төгрөгийн нмэлт ажлын гэрээ байгуулжээ.
Мөн Баянзүрх дүүргийн 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга баригдах газар нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад төсөвт тусгаснаас газрын маргаан үүссэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дунд сургуулийн спорт заалны барилга барих газар нь автомашины гарааш, айлын газар, байгууллагын эзэмшил газартай хэрэгчилсэн байдлаар давхардсан, Архангай аймгийн Хангай сумын 320 суудалтай сургуулийн барилга барих талбай нь иргэдэд олгосон газартай давхардсан гэх зэргээр асуудлууд байсан нь илэрчээ.
Энэ мэтээр төсвийн мөнгийг үр дүнгүй үрсэн, үрэхийг завдсан, “хавтгайрсан” асуудал нь 2014 оны төсвийг царцаагаагүй бол үргэлжилж, төсвийн хөрөнгө мөнгө “Авлигачдын золиос” болох байжээ гэдгийг харуулж байгаа юм.