Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8” –ны өдөрт зориулан уншигч та бүхэндээ Монголын төрийн нэрт зүтгэлтэн Сорхугтани хатны тухай 24 баримт бэлдлээ. Эмэгтэй хүний нарийн ухаан энэ амьдрал байтугай төрийн чухал хэрэгийг үнэн зөвөөр шийдвэрлэж чадах учиртай. Монголынхоо бүх сайхан бүсгүйчүүдэд баярын мэнд хүргье.
1. Сорхугтани бэхи буюу эш үзүүлэгч хатан нь Хэрэйд аймгийн Ван хаан Тоорилын дүү болох Жаха Хамбугийн бага охин.
2. Тэрээр Чингис хааны отгон хүү Тулуйн эхнэр.3. “Жаха
Хамбу нь Чингис хаантай найрамдаж, хуучны харилцаагаа сайжруулахын
тулд өөрийн хоёр охины түүнд өргөн барьжээ” хэмээн Монголын нууц
товчоонд өгүүлсэн байдаг.
4. Түүний төрсөн эгчийг Ибага гэдэг бөгөөд Чингис хаан Жүрчидэйд дайнд байгуулсан гавьяаг нь үнэлэж эхнэр болгон өгсөн.
5. Сорхугтани хатныг эш үзүүлэгч буюу хувилгаан хатан гэж Бэхи хэмээх алдарыг Чингис хаан хайрласан.
6. Түүнийг
анх Чингис хааны бага хатан болгох гэсэн боловч эзэн хааны “Үе
мултарсан надтай амьдарч байснаас миний бага хүү Тулуйн эхнэр болог” гэж
отгон хүүдээ соёрхсон түүхтэй.
7. Сорхугтани хатан нь Монголын түүхэнд төрсөн хамгийн алдартай хатнуудын нэг.
8. Тэрээр Мөнх, Аригбөх, Хүлэгү, Хубилай гэх дөрвөн хүү, Тэмүгэ бэхи гэх нэг охин төрүүлсэн.
9. Түүнийг эзэн Чингис хааны хамгийн хайртай бэр хэмээн судар бичигч тэмдэглэсэн байдаг.
10. Сорхугтани хатны бүх хүүхдүүд хаан ширээнд залагдсан түүх бий.
11. Түүний
хоёр дахь хүү Хубилай урдын өшөөт Алтан улсыг эзлэн авч их Юань гүрнийг
байгуулж, нийслэлээ Дайду хэмээн нэрлэж байсан.
12. Түүнийг бэр болж ирээд удаагүй байхад Чингис хаан эш үзүүлэгч хатан хэмээн өргөмжилж Бэхи хэмээх цол хайрлаж байжээ.
13. Тэрээр
Өгөөдэй хааны үед улсын эрхийг мэдэж, дөрвөн жилийн турш төрийн эрх
барьсан. Өгөөдэй хаан Алтан улсыг дайлаар мордохдоо Сорхугтани хатанд
төрийн эрхийг хариуцуулж байжээ.
14. Хатны нөхөр Тулуй дүү Өгөөдэй хааныхаа төлөө амиа мөнх тэнгэрт өргөж байжээ.
15. Сорхугтани бэхи хатан Хэрэйд аймгийн уг гарвалтай.
16. Өгөөдэй
хаан Сорхугтани хатныг өөрийн том хүү Гүюгт эхнэр болгох гэсэн боловч
хатан эсэргүүцэн нөхөрт гараагүй байна. Тухайн үеийн нийгэмд бэлэвсэн
эмэгтэйг ганц бие байлгалгүй, өөрийн цусан төрлийн хүний халамжинд
үлдээдэг байв.
17. Хатан 1252 оны гурван сард таалал төгсчээ.
18. Сорхугтани
бэхи хатан христийн шашинтай бөгөөд несторийн урсгалыг дагдаг хүн байж.
Хэрэйд аймаг угийн христийн шашин шүтдэг овог аймаг байв.
19. Түүний
хүүхдүүдийг хаан болохоос өмнө Монголд ирсэн Плано Карпини "Энэ хатан
Татарын дунд маш нэр хүндтэй юм байна” гэж бичжээ.
20. Сорхагтани
бэхи Хубилайн эрдэм номд анхаарч Толочу гэдэг уйгар багшаар монгол
бичиг заалгасан, Хубилай нь Хятадад хаан ширээнд суухдаа Хятадаар уншиж
сураагүй байна.
21. Тэрээр дархан бэр.
22. Чингис хаан болон Өгөөдэй хаан хоёул амьд ахуй цагтаа Сорхугтани хатанг туйлын өндөрөөр үнэлдэг байжээ.
23. Хан
хөвгүүддээ өндөр боловсрол олгож, цэрэг дайны болон байлдах эрдмийн
мэдлэг олгохыг нэн чухалчилсаны үрээр алтан ургын бусад хан хөвгүүдээс
даван гарч, хан төрийн эрхийг бариулж чадсан нь Сорхагтани бэхи хатантны
төрт ёсны бодлого залгамж чанарыг барьж байсантай холбоотой .
24. Тэрбээр
Бухар хотод сургууль байгуулахад алтаар хандив өргөсөн ба ислам
мөргөлтний мянган хүүхэд тус сургуульд суралцжээ. Хатны энэ буянт үйлийг
дурсан санаж байх үүднээс “хатны сургууль” гэж нэрлэсэн бөгөөд өдгөө ч энэхүү нэрээрээ оршсоор байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (47)