Манай эдийн засаг үнэхээр муудсан уу, хямрал нүүрлэж эхэлсэн үү гэдэгт эдийн засагчид ба улс төрчид өөр, өөр хариу өгсөөр байна. Засгийн газрын зүгээс эдийн засаг хямраагүй гэж мэдэгдэж байгаа бол сөрөг хүчнийхэн туйлдаа хүрч, аюултай байдалд орсон хэмээж байна. Тэгвэл Дэлхийн эдийн засгийн форумын эрхлэн гаргадаг Өрсөлдөх чадварын индексээр Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдлыг дүгнэжээ. Гайхалтай нь манай макро эдийн засгийн тогтвортой байдлын үзүүлэлт өмнөх жилээс 78 байраар ухарч, 130 дугаар байрт орсон байна. Мөн Монгол улсын өрсөлдөх чадвар 14 байраар ухарч, 148 орноос 107 дугаарт байрт бичигджээ. Үүнээс гадна дэд бүтэц -1, санхүүгийн зах зээлийн боловсронгуй байдал -2, зах зээлийн хэмжээ -3, бизнесийн боловсронгуй байдал -7, инноваци -9 байраар тус тус хойшилсон байх юм.
Ингэж манай эдийн засгийн үзүүлэлт муудаж, бизнес эрхлэхэд саад болж буй хамгийн гол хүчин зүйлийг нэрлэхдээ юун түрүүнд төрийн хүнд суртал, мэргэшсэн ажиллах хүчний дутагдал, дэд бүтцийн хангалтгүй байдал, санхүүжилт авах боломж хангалтгүй, бодлогын тогтворгүй байдал, авлига хээл хахууль зэргийг дурджээ. Өөрөөр хэлбэл төрийн бодлого, үйл ажиллагаанаас хамаарах үзүүлэлтүүд муу байна гэсэн үг.
Мөн эдгээрээс гадна манай эдийн засгийн тогтвортой байдалд хамгийн ихээр нөлөөлж байгаа нь гадны хөрөнгө оруулагчидтай холбоотой аж. Учир нь уул уурхайн хуулийн өөрчлөлт, эдийн засгийн байдлаас болж мөнгөө татсан хөрөнгө оруулагчид Монголын талаар ам муутай байгаа явдал. “Саус Гоби ресурс” өөрийн мэдлийн хувьцаагаа Хятадын төрийн өмчийн “Чалко” компанид худалдах гэснийг Засгийн газар болиулж, тэр даруй шинэ хууль баталсныг хөрөнгө оруулагчид тогтворгүй байдлын жишээ болгон ярисаар яваа бололтой. Энэ мэт явган, нүцгэн яриа гадаадын хөрөнгө оруулалтад “хаалт” болж байгааг зарим эдийн засагчид үгүйсгэхгүй байна. Үүнээс гадна Монголын бизнесийн орчин, Монгол дахь боломжийг гадаад орнууд сурталчилах ажил “муу” гэсэн үнэлгээг ажиглагчид өгч байна. Өөр хоорондоо хэрүүл хийж, талцаж, хуулинд өөрчлөлт оруулах гэж лоббидож байгаа улс төрчид олон улсын ажиглагчдын нүдэнд ив илхэн харагдаж байгаа тул тийм ч их итгэл төрүүлж чадахгүй байгаа бололтой. Гэхдээ Монголын эдийн засгийн цөөн хэдэн үзүүлэлт энэ жил урагшилсныг дурдах хэрэгтэй. Интернетийн хурд сайжирч, утасгүй интернет хэрэглэгчдийн тоо эрс өссөнөөр технологийн бэлэн байдал сайжирчээ. Зээлийн үнэлгээ 11 байраар урагшилж, 84-р байрт орсон байна. Гэсэн ч мэдээж энэ нь манай эдийн засгийн гол үзүүлэлт биш. Хамгийн гол нь манай тогтвортой байдал алдагдахад хүрсэн шалтгаанд төрийн хүнд суртал, тогтворгүй бодлого, авлига хээл хахууль гэсэн Засгийн газрын бодлоготой холбоотой шүүмжлэлүүд илүү нөлөөлсөн байна.

Сэтгэгдэл (14)