УИХ-ын чуулганы хуралдаан 10 цагт эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
- Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
- Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
- Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэг
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцын талаар