Манай улсын Засгийн газар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалттай хамтран “Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх стратегийн яриа хэлэлцээ” сэдэвт дугуй ширээний уулзалтыг өнөөдөр эх орондоо анх удаа зохион байгууллаа. Тус уулзалтын талаар Гадаад харилцааны сайд Л.Болд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Өнөөдөр Төрийн ордонд болсон уг уулзалт нь агуулга, ач холбогдол гээд бүхий л талаараа анхаарал татахуйц байсан гэдгийг Л.Болд сайд онцоллоо. Тиймээс ч уулзалтад Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын захирал Клаус Шваб өөрийн биеэр оролцсон байна. Мөн манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд, Засгийн газрын гишүүд, дотоод, гадаадын бизнесийн салбарын манлайлагчид гээд 30 гаруй орон, олон улсын 90 гаруй байгууллагын 170 гаруй төлөөлөгч оролцжээ.
Л.Болд сайд уулзалтын талаар ярихдаа "Дугуй ширээний уулзалт төлөвлөж байсанчлан манай улс олон улсын анхаарлыг хэсэг хугацаанд татаж чадлаа. Мөн уулзалтын үр дүнг удахгүй бодитоор мэдэрч, улс орны хөгжлийн зөв зүйтэй хувилбарыг эцэслэн сонгох, цаашлаад дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөнө гэдэгт бүрэн итгэлтэй байна. Дэлхий дахинд болон бүс нутгийн төвшинд тулгарч буй асуудлыг хамтын хүчээр хэлэлцэж, хамгийн боломжит хувилбарыг гаргадаг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллага нь манай улсыг сонгож, тусгайлсан ярилцлага зохион байгуулсан нь санаандгүй хэрэг биш. Тус байгууллагын стратегийн багийнхан дотоод, гадаадын олон талт судалгаа, 150 гаруй удаагийн цуврал ярилцлага, асуулга, мэдээллийг үндэслэн Монгол Улсын 2040 он хүртэлх хөгжлийн стратегийн хувилбарын төслийг боловсруулсан. Тэрхүү төсөлд уул уурхайн баялгаас олж буй орлогыг эдийн засгийн үр ашигтайгаар хэрхэн зарцуулах, иргэдийн амьжиргаанд хүртээмжтэй байлгах, баялгийн зөв менежмэнт хэрэгжүүлэх зэрэг олон чухал санал, санаачилга дэвшүүлсэн. Эдгээр санаачилга, судалгаа, дүгнэлтэд үндэслэн Монгол Улсын ирээдүйн 30 жилийн хөгжлийн хувилбарын чиг баримжааны тухай шүүн хэлэлцсэн юм" гэлээ.
Дугуй ширээний уулзалт нь хөгжлийн хувилбаруудын төслийг танилцуулах үндсэн хуралдаанаас гадна гурван салбарт хуваагдан хуралдаж, Авлигын эсрэг түншлэл, Уул уурхай, Усны асуудлаар тус бүр хуралдах аж.
Эдгээр салбар хуралдаанд манай төр, хувийн хэвшил, иргэний нийгмийнхэн оролцож, тус тусын байр суурь, санаа бодлоо илэрхийлж, дуу хоолойгоо илэрхийлэх юм байна. Салбар хуралдаанууд маргааш Төрийн ордонд болох юм.
“Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх стратегийн яриа хэлэлцээ”-ний үеэр яригдсан асуудал, гарсан санал шүүмж, дүгнэлт болгоныг нэгтгэн ирэх 2014 оны эхээр Швейцарийн Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн 44 дүгээр чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.