
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт их хэмжээний мөнгөн ус
алдагджээ.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт их хэмжээний мөнгөн ус алдагджээ. “Ундарга” ХК-ийн өргөтгөлийн хоёрдугаар станцын орчимд мөнгөн ус алдагдсан байна. Шалгалтаар тус станцын худгуудын гадна талд мөнгөн ус асгарсаныг станцын оператор төмөр саванд хийсэн нь илэрчээ.
Мөн онцгой байдлын аврагчид үлдэгдэл 2.3 килограмм мөнгөн усыг цуглуулж авсан байна. ОБЕГ-ынхан бохирдсон хөрс, уснаас дээж авч МХЕГ-ын харъяа нэгдсэн төв лабораторид шинжлүүлсэн байна.