БНХАУ-д гарсан шинэ коронавирусийн нөхцөл байдлаас үүдэж манай улсын хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны мэдээллийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонссон билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав холбогдох сайд нараас манай улсын хүнс болон бусад нөөц хэр байгаа тухай хариулт авсныг хүргэж байна.
Ц.Гарамжав: Эрүүл мэндийн байгууллага судалгаагаа хэр сайн хийж байна вэ?. Дархлаа сайжруулъя гэж яриад байгаа. Зорилтод гэр бүлүүдэд хүнсний тусламж өгдөг. Өнөөдөр дархлааг сайн байлгахын тулд амьжиргааны төвшин доогуур, амьдралын боломж багатай гэр бүлүүдэд хэрхэн тусламж үзүүлэх вэ гэдэг асуудлыг яримаар байна. Буруу сонссон байж магадгүй. Нэг их наядын зарлага гаргахаар төсөвлөж байна гэсэн. Энэ мөнгийг юунд зарцуулах гэж байгаа мөнгө вэ. Үнэхээр тийм бол дархлаа дэмжих цагаан идээгээр туслах ёстой хэсэгтээ хүргэх ёстой гэж бодож байна. Үүнд хариулт авъя?.
Д.Сарангэрэл: Ц.Гарамжав гишүүн маш чухал санал гаргаж байна. Түрүүн Ч.Улаан сайд бидэнд мэдээлэл өгсөн. ЖДҮ-ийнхэн маск оёж нийлүүлэх хөдөлгөөн өрнүүлээд явж байна. Олон жишээ байна. Түүнээс гадна О.Батнасан гишүүн 12 мянган маск хандивлахаар болж байна. Маскны хэрэгцээний тухайд нийгмийн хэрэгцээнд тулгуурлаж эрэлт үүсч байна. Хятадад гэхэд нөөц нь дуусч байгаа юм билээ. БНСУ, Япон зэрэг орнууд тусламжийн хэлбэрээр явуулахаар болсон байна. Бидний хувьд аль нөөцтэй байгаа газраас нь татах чиглэлээр хамтран ажиллахаар болж байна.
Засгийн газар, Улсын онцгой комисс үнэхээр шуурхай ажиллаж байгаа. Нэг их наяд төгрөгийн асуудал байхгүй. Эхний ээлжид 10 тэрбум төгрөгийг гаргаж эм тариа, бусад салбарын ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах асуудал, тоног төхөөрөмжид зарцуулахаар шийдээд явж байна. Эрүүл мэндийн байгууллагын хувьд судалгаа сайн хийж байна. Хоёр чиглэлээр ажиллаж байгаа. Нэгдүгээрт, энэ халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд ажиллаж байна. Хоёрдугаарт, хэрвээ халдвар илэрсэн тохиолдолд бэлэн байдалд ажллах чиглэлээр. Энэ хүрээнд эм тариа, ажилтнуудын хувийн хамгаалах хэрэгсэл, илүү цагийн урамшуулал зэрэг олон чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж байна. Ц.Гарамжав гишүүн маш чухал асуудлыг хөндлөө. Эмзэг бүлгийн орлого багатай иргэдийн тухайд хоол хүнсний хангамжийн асуудал яригдаж байгаа юм билээ. Тийм учраас Эрүүл мэндийн яамны зүгээс ЮНИСЕФ-тэй хамтран эдгээр өрхийн хүүхдүүдэд нэмэлт хүнс тэжээл олгох чиглэлд анхаарч ажиллаж байна.
Ц.Гарамжав: Хүнсний нөөц, өөрөөр хэлбэл ард иргэдийн сандраад байгаа, гурил, будаа олноор авч хадгалаад байгаа энэ явц зөв үү?. Хэдэн сар айхгүйгээр амьдарч чадах хүнсний нөөц байгаа юу?. Монголын Засгийн газрын бодлого ямар байна вэ. Түүнээс экспортод гаргах нь өдөр болгон үйл ажиллагаа. Нөөцөд голлож яримаар байна.
Ч.Улаан: Махны асуудлын хувьд хангалттай хэмжээний нөөц бүрдэх боломжтой. Ямар нэгэн эрсдэл гарахгүй. Гурилын тухайд хурааж авсан ургац, үйлдвэрүүдэд тушаасан будаа, импортоор оруулж ирэх тоонд үндэслэхэд бүтэн жилийн нөөц бүрдэх боломж байна. Сүүний хувьд өвлийн улиралд доголддог тал бий.
С.Сүлд
Сэтгэгдэл (6)