"Зулын 25"-ны их ёслол арваннэгдүгээр сарын 25-нд Гандантэгчинлэн хийдийн Батцагаан дуганд болно. Тэгвэл "Зулын 25"-ны утга учрын талаарх мэдээллийг хүргэж байна.
Зулын 25-ныг шарын шашныг үндэслэгч Богд Зонховын дүйчэн өдөр гэж нэрийддэг. Дүйчэн гэдэг нь онцгой тэмдэглэлт өдөр гэсэн утгатай.
Энэхүү дүйчэн өдрөөр сүсэгтэн олон ялангуяа бурханы шашинтан хүмүүс юу хийвэл зохилтой вэ гэхээр зул өргөх. Дотроо маш олон янзын бэлгэдэл, цаад утга агуулга бий.
Гэхдээ нэг зүйлийг дурдаад хэлбэл Богд Зонхова шарын шашныг үндэслэгч гэдэг энэ хүний тухай мэдээллийг улам өргөн дэлгэр болгох өөртөө энэ хүний тухай түүх намтар зохиол бүтээл тэр нь бурханы шашинтан хүмүүсд яаж нөлөөлдөг тэр хүний амьдралд нь аз жаргалтай сайн сайхан болгодог энэ тухай мэдээллийг өөртөө нэмэх өдөр.
Жилээс жилд дараа жилийн ЗУЛЫН 25 болоход Богд Зонховын бидний амьдралд нөлөөлөх сайн сайхан сургаалийг мэдэж чадав уу тэр мэдлэг дээр ахиц дэвшил гаргав уу гэж анхаарах зүйл ёстой аж.
МБШТөвийн Ёс зүй, хяналтын албаны дарга, МБШ төвийн ТЛЗХ-ын Ажлын албаны ажилтан, гавж Д.Алтаншагай
Гандантэгчэнлин Хийд