Эрчим хүчний салбар үнэ юугаа нэмж, ТЭЦ-үүд нь зогсохдоо тулж, цахилгаан түгээгч ТӨХК-ийн шугам тоноглол нь "өвгөрсөн" өдөр хоногууд өнгөрч байна. Энэ өвлийг цахилгаан тасалж давахаас өөр аргагүй байж мэднэ гээд сайд Б.Чойжилсүрэн хэлчихсэн. Үүний шил дараад дөнгөж ашиглалтад орж, нээлтээ хийсэн "Бөөрөлжүүтийн цахилгаан станц"-д гал гарч, төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх хугацаа хойшилчихлоо. Энэ асуудалтай холбогдуулан нэгэн зурагт тайлбар бичих байна.
2024 оны сонгуулийн өмнө Хянан шалгах түр хороо гэгчийг байгуулж улстөрчид монголын салбаруудыг түчигнүүлэн "өөр хулгайчид"-ыг хайж эхэлсэн. Тэгээд л нотлох баримтыг шинжлэн судалж түмэнд түгээх нэрийн дор жүжиг тоглох нь тоглож, "үнэн" гэдэг Төрийн ордонд элгээрээ хэвтэж байлаа.
Зам тээврийн салбар, эрчим хүчний салбар, эдийн засгийн салбар гээд л Д.Баясгалангүй зүйл монголд байхгүй болсон. Гэхдээ монголын хууль үйлчилдэггүй "хаад"-д монголын төр үйлчилдэг бололтой. Эргэн сануулахын учир тэр...
Хянан шалгах түр хорооны гишүүн, одоогийн Шадар сайд Т.Доржханд хэлэхдээ, Голомт банк болоод Бодийн эзэн Д.Баясгалан нь "сахал" Эрдэнэбилэгийн дараа гарч ирж байгаа ХААН юм байна гэж харагдаж байна. Хууль, шүүхтэй нь худалдаж авах замаар явжээ. Авилга хээл хахууль ийм замаар явдаг гэж уулга алдаж байв. Гэвч өнөөх "хаан"-даа алга ташиж, "Бөөрөлжүүт"-ийн үүдэнд зэрэгцэж суугаад хөөрч байлаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Бодийн Д.Баясгалан бол Монгол Улсын төрийг, хууль, шүүхтэй нь худалдаад авчихсан гэж итгэж байгаа хүн. Намайг анх УИХ-ын гишүүнээр томилогдоход Дээд шүүхийн шүүгчээр өөрийнхөө хуульчийг нэр дэвшүүлчихсэн явж байсан. Бид нар таслан зогсоосон" гэж дурдаж байлаа шүү дээ.
Гэтэл өнөөх "хулгайчсаг" Т.Доржханд сайд "хаан"-ыхаа хажууд суучихсан алга ташиж байх. Хамтарсан Засгийн газарт уусаж одсон ХҮН-ий хүний дүр "хулгайг нь гайхаж байсан Д.Баясгалангийн хажууд туйлын энгүүн, тайван" харагдана.
Сэтгэгдэл (3)