Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна.
Хонь
Аз жаргалтай долоо хоног. Долоо хоногийн эхний өдрүүдэд хайртай хүмүүсийнхээ хайр, дэмжлэгийг хангалттай хүртэнэ. Аз од ч таны талд байх төлөвтэй. Мөн санхүүгийн байдал тогтвортой байх нь. Долоо хоногийн дунд үеэр эрч хүч бага зэрэг алдарч, ажилдаа хайхрамжгүй хандах магадлалтай. Гэхдээ долоо хоногийн сүүл үеэр цаг хугацаа, аз од гээд бүх зүйл буцаад таны талд орно. Энэ үед орлого тань нэмэгдэхээс гадна хүүхдүүдээсээ аз жаргал мэдэрнэ. Зээлтэй холбоотой асуудал шийдэгдэнэ. Карьер хөгжлийн асуудлаа хялбархан шийдэж чадна. Мэргэжлийн зорилгодоо нухацтай хандаж, төлөвлөгөөтэй, харилцаа холбоотой байгаарай. Амралтын өдрөөр өөртөө анхаарал хандуулаарай.
Үхэр
Энэ долоо хоногт та гэр бүлээсээ маш их дэмжлэг авах болно. Эд хөрөнгө, газартай холбоотой аливаа маргаанд орооцолдсон байсан бол таны талд шийдэгдэх төлөвтэй байна. Хайртай хүмүүс тань таны талд бат зогсч, гэнэтийн ялалтыг авчирна. Долоо хоногийн сүүл үеэр удаан үргэлжилсэн санал зөрөлдөөнөө шийдвэрлэж чадна. Мөн санхүүгийн гэнэтийн ашиг олох магадлалтай. Үндсэндээ таны өмнө тулгарч байсан аливаа асуудлууд аажим аажмаар шийдэгдэж эхлэх нь. Амралтын өдрөөр та ямар нэгэн үлдэцтэй, барьцтай зүйл хийх болно. Сэтгэл зүйгээ анагаая гэвэл хуучинтайгаа зууралдахгүй байхыг зөвлөе. Аливаа зүйлд тэнцвэр хамгийн чухал гэдгийг санаарай. Тактиктай байж, эцсийн зорилгоо бүү март.
Ихэр
Долоо хоног таатай сайхан эхэлнэ. Бүх ажил бүтэмжтэй байна. Долоо хоногийн дунд үеэр ажил ихтэй завгүй байх ч гэлээ бүх зүйл тийм ч муу биш байна. Яагаад гэвэл энэ үед таны удаан гацсан мөнгө орж ирэх магадлалтай байна. Асуудал шийдэгдсэнээр аяллын төлөвлөгөө ч боловсруулж магадгүй. Амралтын өдрүүдийг гэр бүл, найз нөхөдтэйгөө тайван өнгөрөөхийг бодоорой. Хайртай хүмүүстэйгээ зөвхөн бие махбодиор биш сэтгэлээрээ ч хамт байгаарай. Тэднийг сайн сонс. Сонирхдог сэдвээрээ цахим сургалтад хамрагдах ч юм уу, хурал уулзалтад оролцох зэргээр өөрийгөө хөгжүүлээрэй. Зарим хүнтэй таагүй харилцаатай байсан бол байдлыг эерүүлэх арга зам олдоно. Хааяа өөртэйгөө ярилцаж, бясалгахыг зөвлөж байна.
Мэлхий
Долоо хоногийн эхээр та зарим нэг асуудалтай тулгарна. Ялангуяа санхүүгийн байдал тогтворгүй байна. Таны орлого буурч, зарим шаардлагагүй зардал гарч болзошгүй. Гэхдээ долоо хоногийн дунд үеэс нөхцөл байдал хавьгүй дээрдэж эхэлнэ. Та бусдаас тодорхой хэмжээний тусламж дэмжлэг авах ба үйл ажиллагааны төлөвлөгөө тань үр дүнтэй байх болно. Болсон зүйлээс сургамж авсны үндсэн дээр урт хугацаандаа хөрөнгөө өсгөх талаар бодож эхэлнэ. Таны гэр бүлийнхэн дэмжлэг үзүүлнэ. Хуучин найзуудтайгаа уулзаж магадгүй. Өөрийн үнэ цэнээ мэдэрч, дотоод нөөц бололцоогоо олж илрүүлнэ. Таны сэтгэл татам байдлын ачаар хайр дурлалын харилцаа аз жаргалтай, тайван үргэлжилнэ.
Арслан
Завгүй долоо хоног. Гэхдээ завгүй байхын хэрээр ажил үйлс бүтэмжтэй, ашиг орлого арвин байх төлөвтэй. Ялангуяа долоо хоногийн эхний өдрүүдэд орлого тань нэмэгдэнэ. Долоо хоногийн дунд үед бага зэрэг асуудал үүсч магадгүй. Ойр дотны хэн нэгэн бус хөндлөнгийн хүнээс болж төвөг чирэгдэл учрах магадлалтай. Тиймээс үнэт зүйлсээ хамгаалж, аливаа хэрүүл маргаанаас хол байгаарай. Долоо хоногийн сүүлчээр цаг хугацаа таны талд байх болно. Орлого нэмэгдэж, бодож төлөвлөсөн зүйлс амжилттай хэрэгжинэ. Удаан хугацааны хүчин чармайлт тань үнэлэгдэнэ. Хэдэн арван жилийн турш үргэлжлэх амьдралын тань нэгэн шинэ бүлэг нээгдэж байж ч мэдэх юм. Эргэн тойрны хүмүүстээ хааяа буулт хийхэд зүгээр.
Охин
Ажлуудаа цаг хугацаанд нь амжуулж дөнгөх амжилттай долоо хоног. Үүний зэрэгцээ санхүүгийн байдал ч сайжрах төлөвтэй байна. Удаан үргэлжилсэн зөрчил, маргаан нэг талдаа гарч шийдэгдэнэ. Таны өрсөлдөгчид маргаанаас нэрээ татаж магадгүй. Долоо хоногийн дунд үеэр удаан гацсан ажил эрчтэй урагшилна. Тэр дундаа зээлтэй холбоотой асуудлаа шийдэж чадна. Амралтын өдрөөр санаа зовоосон бага сага асуудал гарах ч долоо хоногийн ерөнхий төлөв тун дажгүй. Нийгмийн амьдрал тань сонирхолтой байх бөгөөд шинэ хүмүүстэй танилцана. Эндээс та хайж байсан чухал зүйлээ олж магадгүй. Заримдаа асуудалд хөнгөн хандах нь илүү амар байдаг. Хэт их хүчин чармайлт таныг ядраахаас өөр зүйлгүй. Оронд нь хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрүүл.
Жинлүүр
Долоо хоногийн эхлэл тийм ч таатай байхгүй бололтой. Санаа зовох зүйлс бишгүй олон байх ч хэт их бодохоос зайлсхий. Эцэстээ асуудал шийдэгдэж, сайн сайхан зүйлс тохиолдох болно. Санхүүгийн байдал сайжирна. Та гэнэтийн таатай мэдээ сонсоно. Долоо хоногийн дунд үеэс та завгүй болно. Завгүй ч гэлээ ажил амжилттай, урагштай байх нь. Долоо хоногийн сүүлийн өдрүүдэд найз нөхөдтэйгөө уулзаж, саад бэрхшээлээ мартах болно. Таныг өөрчилдөг, хөгжүүлдэг хүмүүстэй уулзсанаар юу хайж байгаагаа олж мэднэ. Хайр дурлалын харилцаа романтик байдлаар үргэлжилнэ. Таны өөртөө итгэх итгэл өндөр байна. Хүсэл тэмүүлэл тань хүчтэй байснаар зорилгодоо хялбархан хүрч чадна.
Хилэнц
Сарны нөлөө танд урам зориг өгөх ч гэлээ зарим зүйл эрс тэс өөрчлөгдөж магадгүй юм. Долоо хоногийн эхний өдрүүдэд эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийх нь дээр. Аяндаа хэд хоногоос бүх зүйл танд ашигтайгаар эргэнэ. Орлого тань тогтворжиж, ажлаа ч цаг тухайд нь дуусгаж чадна. Хууль шүүхийн асуудалтай байсан бол таны талд шийдэгдэнэ. Суралцах чадвар тань өндөр байх тул энэ үеийг идэвхтэй ашиглахыг зөвлөж байна. Зорилгодоо хүрэх алтан үе тань гэж ойлгоорой. Ойр орчимдоо болж буй бүх зүйлийг хэт хүчтэй мэдэрч, бусадтай үе үе санал зөрөлдөх гээд байж магадгүй. Таныг хэлэх үгэндээ анхаарч, илүү найрсаг дөлгөөн байхыг зөвлөж байна. Эс бол нийгэмшиж чадахгүй ганцаардах магадлалтай.
Нум
Долоо хоног сэтгэл дундуур эхэлж магадгүй ч байдал аяндаа сайжирна. Таны ашиг орлогын үүд нээгдэж, асуудлуудаа зовлонгүй шийднэ. Долоо хоногийн дунд үеэр ажил оволзож, зарим нэг бэрхшээл үүснэ. Гэхдээ та үүнийг даван туулж чадна. Долоо хоногийн сүүл үеэр шаардлагагүй зүйлд мөнгө үрэхээс болгоомжил. Хувь хүний өсөлт хөгжил, өөрчлөлтөө мэдрэнэ. Өнөөдрийн таныг бий болгоход өнгөрсөн үе тань хэрхэн тусалсныг эргэн харах цаг иржээ. Та өөртөө итгэлтэй байж, бусадтай санаа бодлоо илэн далангүй хуваалцаарай. Та тайзнаа гарахад хэдийнэ бэлэн болжээ. Сонголт хийхдээ бусдын ая талыг харалгүй өөртөө итгэлтэй байхад алзахгүй. Ингэж байж та чөлөөлөгдөж өөрийгөө мэдэрнэ.
Матар
Аливаа саад бэрхшээлүүд дуусгавар болох долоо хоног. Долоо хоногийн эхний өдрүүдэд урам хугалсан зүйлс тохиолдож магадгүй. Таны өрсөлдөгчид идэвхтэй байна. Гэсэн хэдий ч долоо хоногийн дунд үеэр шинэ ашигтай харилцаа холбоо үүсгэж чадна. Санхүүгийн байдал ч сайжирна. Сонирхол татахуйц шинэ ажил эхлүүлнэ. Санасан зорьсон бүхэн тань төлөвлөгөө ёсоор болно. Долоо хоногийн сүүл рүү дөхөх тусам таны амжилт улам тодрон гарч ирнэ. Бусдын эсэргүүцэл, хурцадмал байдал аажмаар намжина. Ирэх он жилүүдэд ашиг тусаа өгөх шинэ бүтээн байгуулалт, үйл ажиллагааг эхлүүлэх боломж гарна. Таны сэтгэл татам энерги хайр дурлалын харилцааг утга учиртай болгоно.
Хумх
Энэ долоо хоногт та жижиг зүйлээс болж бухимдаж магадгүй. Гэсэн хэдий ч хүүхдүүд тань танд аз жаргал бэлэглэнэ. Түүнчлэн орлого нэмэгдэж магадгүй. Долоо хоногийн сүүл үеэр удаан гацсан ажлаа эхлүүлж чадна. Шинэ ажил хүлээж авснаар орлого тань үргэлжлэн нэмэгдсээр байх төлөвтэй байна. Амьдралын хэвшлээ өөрчлөх, өөрийнхөө тухай эргэцүүлэн бодоход тохиромжтой. Та яаж ажиллавал илүү үр бүтээлтэй байна, үүнийгээ олж мэдээрэй. Магадгүй өөрийгөө өөрчлөх хүчтэй мөчлөг эхэлж байж ч болох юм. Нөхөрлөл болон бусад харилцаа холбоогоо өнгөлөн зүлгэхэд анхаараарай. Тэдний хэрэгтэй цаг үед хажууд нь байж тусалж дэмжээрэй. Хуучин найз нөхөдтэйгөө уулзана.
Загас
Бүх зүйл таны талд таатай байх ч гэлээ сэтгэл ханахгүй бололтой. Ажилд тань хөндлөнгийн хүмүүс нөлөөлснөөр долоо хоногийн эхээр цагийг хий дэмий өнгөрөөж магадгүй. Мөн зарим нэг шаардлагагүй маргаан, зардал гарах болно. Гэхдээ долоо хоногийн дунд үеэс нөхцөл байдал дээрдэж эхэлнэ. Та хүүхдүүдээсээ аз жаргал мэдрэх болно. Долоо хоногийн сүүл үеэр ажилдаа илүү их анхаарал хандуулна. Эрч хүчээ зарцуулахын хэрээр бага зэрэг шантарч, стресстэх магадлалтай. Сэтгэл санаагаа тогтвортой байлгаж чадвал төлөвлөгөөгөө биелүүлж чадна. Багийн ажиллагаанаас илүү ганцаараа ажиллах нь үр дүнтэй байна. Хайр дурлалын харилцаагаа аваръя гэвэл нээлттэй, илэн далангүй байгаарай.