Уул уурхайн “Mining Week & MinePro-2024” арга хэмжээ Налайх дүүргийн нутаг дэвсгэр Тайж хайрханы бэлд үргэлжилж байна. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг арга хэмжээнд гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид, салбар яам, агентлаг, хувийн хэвшил зэрэг тэргүүлэх байгууллагуудын төлөөлөл оролцож байна. Мөн арга хэмжээнд уул уурхайн үзэсгэлэнгүүд дэлгэжээ. Ийнхүү уншигч та бүхэнд тус арга хэмжээний үеэр бэлтгэсэн сурвалжилгыг хүргэж байна.
Монгол Улсын Уул уурхайн салбар бол дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь, улсын нэгдсэн төсвийн орлогын 30 гаруй хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73 хувь, нийт экспортын бүтээгдэхүүний 92 хувийг дангаараа бүрдүүлдэг эдийн засгийн гол хөдөлгөгч хүч билээ. Тухайлбал, нийт экспортын 60 орчим хувийг нүүрс эзэлж байна.
Энэ удаагийн уул уурхайн долоо хоногоор дэлхийн эрдэс баялгийн салбарт эрэлттэй байгаа чухал ашигт малтмал, хариуцлагатай уул уурхай, аж үйлдвэржилт болон уул уурхайн санхүүжилт гэсэн үндсэн чиглэлийн хүрээнд зохион байгуулж байгаа ажээ.
Сэтгэгдэл (4)