Манай улсын агаарын температур дэлхийн дунджаас хоёр дахин талаар олон судалгаагаар гарсан байдаг. Үүнд нөлөөлж байгаа гол шалтгаан нь түүхий нүүрс. Учир нь газар доор нүүрсний арвин баялагтай. Түүнийгээ эрчим хүчний гол эх үүсвэр болгодог нь хүлэмжийн хийн гол ялгаруулагч нь болж байна. Улмаар амьсгалын замын халдварт өвчин нэмэгдэхээс гадна бусад өвчний суурь болж, ургийн гажиг зэргийг үүсгэж байгааг статистик тоо харуулж буй.
Тиймээс Засгийн газрын 2018 оны хоёгдугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоолоор энэ оны тавдугаар сарын 15-аас эхлэн иргэн, аж ахуйн нэгжүүдийг түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, шахмал түлш нийлүүлж байна. Ингэснээр агаарын бохирдол 50 хувиар буурахаас гадна яндангаар гардаг тоосонцорын хэмжээ 30 хувь буурна. Мөн нэг айл өдөрт 24 кг нүүрс түлдэг байсан бол 12 кг шахмал түлшээр өдрийнхөө хэрэгцээг хангана гэж мэргэжилтнүүд үзэж буй юм.
”Энэ талаар НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Сувд “Агаарын бохиордол бол Дэлхийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал юм. Засгийн газраас хэрэгжүүлж буй шахмал түлш нь дотоод орчинд галлагааны асуудлыг хоёр дахин бууруулж байгаагаараа сайн талтай. Тухайлбал, нэг айл өдөрт дөрвөн удаа гал түлдэг бол хоёр удаа түлдэг болно. Ингэснээр дотоод орчны агаарын чанар тэр хэмжээгээр сайжирна гэсэн үг. Улмаар уушги болон зүрх судасны өвчтэй хүмүүсийн өвчлөх эрсдэл буурна” гэсэн юм.
Түүнчлэн өнөөдөр орчны эрүүл мэндийн тэмдэглэлт өдрийг “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлууд нь дэлхийн орчны эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг мөн” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ хүрээнд агаар орчны бохирдлыг талаар мэдүүлэх, урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл сурталчилгааг хүргэх зорилгоор иргэдэд хүрч үйлчлэх аж.
Сэтгэгдэл (1)