Авлигын эсрэг сүлжээнээс Монгол Улсын авлигын эсрэг орчинд хийсэн үнэлгээний тайланг танилцууллаа. Энэ талаар Эдийн засгийн хамтын ажиллагаа хагжлийн байгууллагын мэргэжилтэн Андрей Кухарук “Бид мониторингийн хүрээнд цуглуулсан мэдээллийг боловсруулан тайланг хэлэлцсэн. Тайланг өнгөрсөн гуравдугаар сард болж өнгөрсөн Төв Азийн хуралдааны үеэр хэлэлцэн баталсан.
Горимын дагуу тайлан хэлэлцэн батласны дараа тухайн улсын иргэд олон нийтэд танилцуулах үүрэгтэй байдаг. Үнэлгээний хүрээнд дөрвөн гол асуудалд анхаарч ажиллалаа. Үүнд авлигын эсрэг бодлого, урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэж буй байдал, улс тарийн намын санхүүжилтийн асуудлыг сонгон авсан. Тайлангаас Монгол Улсад 29 зөвлөмжийг өгч байгаа” гэсэн юм. Ингээд тэрбээр Авлигын эсрэг брдлогын асуудалд хийсэн судалгааны дүнг танилцуулсан юм.
АНДРЕЙ КУХАРУК: “ТӨРИЙН ЗАРИМ НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДАД ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХГҮЙ БАЙХААР ЗААСАН НЬ УХРАЛТ БОЛЖЭЭ”
“Монгол Улс нь авлигын эсрэг Үндэсний стратеги хөтөлбөр, төлөвлөгөөг баталсан явдлыг сайшаасан. Бодлогын чухал баримтуудыг батлахад иргэний нийгмийн байгуулллагыг оролцуулсан гэж дүгнэсэн. Гэхдээ учир дутагдалтай зүйл их байна. Тухайлбал, цаг хугацааны баримжаа, хэмжигдэхүүнүүд алга байна. Мөн бодлогын чухал баримтын хэрэгжилтийг хангахын тулд АТГ-аас төрийн байгууллагуудтай нягт ажиллах ёстой. Тайлангийн зүгээс иргэний нийгмийн байгууллагыг цаашид оролцуулах, бодлогын хэрэгжилтэд тавих хяналтад идэвхтэй оролцуулах ёстой. Бодлого хэрэгжилтийн байдалд аргачлалыг тодорхойлох ёстой байна.
Түүнчлэн АТГ-д улс төрийн нөлөөлөл, дарамт шахалт байсаар байна. Төрийн алба нь хэт их улстөржиж улстөрийн шийдлээр томилгоонууд хийгдэж байна. Хэдийгээр төрийн албаны тухай шинэ хууль батлагдан гарсан ч хууль эрх зүйн хэрэгжилт, мэргэжлийн төрийн албатай болох талаар анхааруулж байна. Төрийн албаны тогтвортой байдал, өрсөлдөх чадвар, цалин хөлсний өрсөлдөхүйц байдал, урамшууллын ил тод байдлыг бий болгох ёстой. МУ-ын хувьд том хэмжээний авлига газар авсан байна. Улстөрийн өндөр албан тушаалтанд хамаарах дүрэм журмыг сайн мөдүүлээгүй байна. Энэ нь асуудал болжээ. Тиймээс энэ чиглэлээр МУ шинэчлэл хийх ёстой. Тэдэнд зориудсан дүрэм журмыг мөрдүүлэх ёстой.
Мөн цахим худалдан авалтын цогц системийг бүрдүүлсэн нь сайшаалтай. Гэсэн хэдий ч төрийн худалдан авалтын зохицуулалтыг хийдэг гол хуулийг төрөлжүүлээгүй байна. Харин ч эсрэгээр зарим нэг төрийн нэгж байгууллагуудад хууль үйлчлэхгүй байхаар заасан нь ухралт болжээ” гэв.
Дараа нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын мэргэжилтэн Виталий Каско Шүүх, прокурорын хараат бус байдалд хийсэн судалгааны дүнг танилцуулав.
ВИТАЛИЙ КАСКО: “ШИНЭ ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААР ТУСГАСАН Ч ОЛОН УЛСЫН НОРМ, СТАНДАРТ ОРХИГДСОН БАЙНА”
“Улс төрийн талаас этгээдүүдээс шүүх эрх мэдлийн хүрээнд шийдвэр гаргалтад хэт их оролцоотой байна. Үүнийг арилгах шаардлагатай. Мөн төсөв санхүүгийн хуваарилалт, буурсан харагдаж байна. Үүнээс үүдэн орон тоо дүүргэлт байхгүй байна. Тиймээс төсөв санхүүгийн хуваарилалтад анхаарах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, шүүгчдийн сонгон шалгаруулалтын дүрэм журам ил тод биш байна.
Харин прокурорын албаны хувьд хараат бус, бие даасан байдал хангагдахгүй байна. Мөн дотооддоо ч үйл ажиллагаагаа хангалттай хэмжээнд явуулах боломжгүй байна гэж дүгнэсэн. Улс төрийн хүчнүүдээс удирдлагыг томилоход хэт их оролцоотой байна. Мөн прокурорууд би даасан байдлаар үйл ажиллагаа явуулах боломж хангагдаагүй нь эрсдэлийг дагуулж байгааг анхаарах хэрэгтэй. Прокуроруудыг томилох, дэвшүүлэх зарчмыг ил тод, мера зарчимд сууриалах нь туйлын чухал. Авлигын гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тал дээр Монгол Улс тодорхой ахиц дэвшлийг гаргажээ. 2017 онд шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуульд гэмт хэргийг зохицуулж өгсөн нь сайшаалтай. Гэхдээ олон улсын олон норм орхигдож ээ гэж харж байна. халдашгүй байдлыг ерөнхий томъёолсон байна. Хөөн хэлэлцэх хугацаа хэт богино байгаа нь гэмт этгээдүүд ял шийтгэлээс зайлсхийх боломжийг нь олгож байна. шинэ хуулиагр хуулийн этгээдийн хариуцлагыг зааж өгсөн нь өнгөцхөн тусгажээ. Тухайлбал, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлага маш бага байгаа нь учир дутагдалтай байна. Мөн хөрөнгийг хураах асуудалд тодорхой заалт тусгасан ч сайжруулах зүйл ихээхэн байна. Өмнөх зөвлөмжөөр энэ зөвлөмжийг өгсөн ч хэрэгжүүлээгүй байна” гэдгийг онцоллоо.
Түүнчлэн улс төрийн намын санхүүжилт ил тод бус байгааг дурдав. “Мөн аудит бүрэн хийгдэхгүй байгаа бөгөөд УИХ-д суудалтай намуудад төрөөс санхүүжилт хийх тогтолцоог нэвтрүүлсэн ч энэ нь улс төрийн намын сахилга батад нөлөөлсөнгүй. Тиймээс эрх зүйн цогц тогтолцоо, нарийвчилсан зохицуулалт хэрэгтэй. Хяналт, шалгалтын хараат бус тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай. Үүний тулд институцийн зарим өөрчлөлт чухал. Хяналт шалгалт аудитын чиг үүрэг бүхий байгууллагыг тодорхойлох хэрэгтэй”-г хэлж байлаа.
Б.Лхам
Сэтгэгдэл (3)