Хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийт 95 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар 292 зөрчил илрүүлж 25 аж ахуйн нэгж байгууллага, 22 албан тушаалтанд 29 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулж, илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар улсын /ахлах/ байцаагчийн 27 албан шаардлага хүргүүлж, 46 зөрчлийн хэргийг хялбаршуулж, 1 зөрчлийн хэрэг үүсгэн шийдвэрлэж, албан даалгаврын биелэлтэнд гүйцэтгэлийн хяналт тавьж ажиллаж байна.
Шалгалтаар илэрч буй зөрчлүүд:
1. Шалгалтаар салбарын онцлогтой уялдуулан нийт ажилтны сургалтыг ААНБ –ын 35% нь зохион байгуулаагүй, сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, түүний үр дүнг тооцох, шаардлагатай хөрөнгийг гаргаж өгч ажилладаггүй зэрэг зөрчил илэрч байна. Энэ нь тухайн байгууллагын ажил олгогч нь өөрөө ХАБЭА-н тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.7 дахь заалтыг биелүүлж, хууль эрхзүйн мэдлэгээ дээшлүүлж ажиллахгүй байгаатай шууд холбоотой.
2. Ажлын байр, орчинд учирч болзошгүй аюулыг илрүүлэн тогтоож үнэлэх, түүнийг бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээг 48 хувь нь хийгээгүй, үр дүнг тооцож үздэггүй, хяналт тавих нөхцөлөөр хангаагүй.
3. Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан албан тушаалтнууд нь хуульд заасан үүрэг, эрхээ бүрэн хэрэгжүүлдэггүй, учирч болох эрсдэлийг бууруулах, арилгах талаар урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлдэггүй, ажилчид өөрийнхөө аюулгүй байдлыг хангах талаар иргэн, ажилтан хувь хүний эрх үүрэгтэй холбоотой зөрчлүүд нийтлэг байна.
4 Шалгалтанд хамрагдсан байгууллагуудын нийт 125 ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт үзлэг хийснээс, Чингэлтэй дүүргийн Говь хангай буйдан ХХК, Монгол оёдол уран шаглаа ХХК, “Бит пресс” ХХК, Санкотек монголиа ХХК нь “Ахмад настны тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7. дэх заалтыг хэрэгжүүлж сан байгуулж ажиллаагүй байна.
5 Шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагууд 20 хувь буюу 12 нь / Баянхайрхан трейд, Хонгор шаглаа, Байгаль кашимер, Ууган сувд, ХДҮ, Алтансэндэр, Амно, Бест шөүс, Тод оймс, Гэр коллекшн, Мон торгон дэл, Санкотек монголиа/ дотоодын хяналт шалгалтыг тогтмол хийдэггүй, хяналтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, бууруулах арга хэмжээ авч ажиллахгүй байна.
6. “Гэр коллекшн” ХХК, “Тод оймс” ХХК, “Шинэ гантиг” ХХК, “Нөөлөгт хайрхан” ХХК, “Сэлэнгэ пресс” ХХК, “Цагаан хулан” ХХК, “Цасода пластик” ХХК, “Санширо” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд ажилтныг эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгт оруулж, дүгнэлт гаргуулаагүй байна.
Сэтгэгдэл (2)